Зөвлөмж-4
Хавар болоод хүмүүс амины сууц барих газар эрчимтэй хайж эхэлдэг. Гэвч хүмүүс түгээмэл хэдэн төөрөгдөлд орж өндөр зардалтай байшин барих эсвэл ашиглалтын явцад тухгүй байх нөхцөлтэй газар сонгодог.
1. Хэт том газар хайх. Яг үнэндээ том газрын ашиглалт их муу байдагаас гадна түүний тохижилт (хашаа, ногоон байгууламж, зам талбай гэх мэт) өндөр зардалтай болдог. Судалгаагаар зөвхөн гэр хорооллын иргэд л гэхэд 0,04 га-0,07 га хүртэл газрынхаа дөнгөж 25-40 хүртэл хувийг үр ашигтай ашигладаг гэсэн мэдээлэл бий. Тиймээс газраас хэмнэсэн мөнгөө амины сууцандаа зарцуулах боломжийг сонгох нь зарим хүмүүсийн хувьд үр дүнтэй байх боломжтой. Үүнд нягт, зөв төлөвлөлт л чухал.
2. Модтой ойр газарт халуун өдөр сэрүүхэн, хүйтэн өдөр нөмөртэй байдаг ч хүүхдүүд байнга гарч тоглох, томчууд гарч агаарлахад тохиромжтой биш байдаг. Учир нь мод ихтэй газар төрөл бүрийн шавьж маш ихээр цуглардаг ба модон дунд байх сууц, гэрэл рүү бүүр их тэмүүлдэг. Мөн модны ойр хавийн хөрс чийгээр үргэлж баялаг байх тул танай байшингаас ойрхон гэхдээ модноос нилээд захдуу хөрш чинь сандалтай агаарлаж байхад танайх усны гуталтай явж байх өдөр олон таарах байх. Зуслангийн бүсэд гарсан гал түймэрийн 50 хүртэл хувь нь ой мод, өндөр ургасан шар өвснөөс гал орж ирсэнээс болсон байдаг. Мөн мод руу орох гэсэн хүмүүсийн хөдөлгөөн үргэлж байдгийг санаарай.
3. Гол устай ойр. Голын ус нь зөвхөн тухайн байгалийн голдиролоос гадна хөрсөн доогуур бас урсаж байдгийг мартаж болохгүй. Ялангуяа томоохон гол мөрний хоёр эргээс 50 хүртэл метрт хөрсний ус өндөр байх магадлал өндөр. Мөн дов ихтэй газар цэвдэгтэй байх магадлал өндөр. Дэрс ихтэй газарт хөрсний ус дээгүүр байршилтай байх боломж өндөр. Мөн түүнчлэн голын хажууд үерт өртөх магадлал ч мөн өндөр байх нь зайлшгүй билээ. Хөрсний ус болон цэвдэг нь барилгын сууринд орох хөрөнгө оруулалтыг 2-3 дахин нэмэгдүүлж болно.
4. Хэрэв та газраа сонгосон бол яарч шилжүүлж авахаас өмнө харъяа дүүргийнхээ газрын албанд очоод орц гарцын мэдээллийг давхар нягтлаарай. Энэ нь таныг хэн нэгний орц гарцыг хааснаас болоод хашаагаа нураах эсвэл өөрөө орц гарцгүй болж хүндрэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлнэ.
5. Төв замтай ойр эсвэл хажууд. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх шаардлагаас бусад тохиолдолд төв замтай ойр байх хүсмээр зүйл биш.
6. Тухайн газар цахилгааны шугам, үерийн далан түүний барилга байгууламж, цэвэр болон бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурвасд орсон эсэхийг нягтлах
7. Цахилгаан шугам сүлжээнд холбогдох, өрөмдлөгөөр ундны ус гарах боломжтой эсэхийг нягтлаад үзчихэд гэмгүй.
8. Зарим тохиолдолд хэт налуу газрыг хямд үнэ, байршил зэргээс нь болж сонгож авдаг. Гэвч хэт налуу газар нь үнэлгээнээсээ давсан өртөгөөр засагддаг гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй ба шаардлагтай бол сууринд болон тохижилтонд зориулж хэдий хэр хөрөнгө оруулалт шаардлагтай болохыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэний дараа шийдвэрээ гаргаарай.
9. ... Таньд бас туршлага, санал байвал бидэнтэй хуваалцаарай...
Танд энэ өдрийн мэнд хүргэе өнөөдөр энэ влогийг анх удаа олж үзлээ. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл анхаарах зүйлүүдийг агуулжээ. Илүү олон хүн үүнийг анхаарч авч үзээсэй гэж хүснэ. Танд одоо ч үзэгчид байгаа шүү дахин шинэ мэдээлэл гарахыг хүлээж бүгдийг нь сайн уншиж судлах болноо баярлалаа.
ReplyDelete