Friday, March 27, 2020
ЗӨВЛӨМЖ-11
....Өнөөгийн нөхцөлд санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэх хэд хэдэн боломжууд байна.
1. Хувь лизинг буюу компаний зээл
Энэхүү хувилбар нь түгээмэл хэрэглэгдэж байгаа зээл ба гадны орнуудад ч энэ зээл түгээмэл хэрэгжиж байна. Энэ зээлийн онцлог бол захиалагч буюу та 70% (зарим тохиолдолд 50%-иас дээш) түүнэс дээш бэлэн мөнгөний санхүүжилтыг өгөх боломжтой бол үлдсэн 30% хүртэл хувийг компанид гэрээний дагуу 6-24 сарын хугацаанд хүүгүй эсвэл тодорхой хувийн хүүтэйгээр төлж барагдуулах үйл ажиллагаа юм. Энэ тохиолдолд зээлийн барьцаа шаардлаггүй ба барьцаа нь тухайн байгууллагатай хийсэн гэрээ, шинээр барьсан амины сууц болох юм.
2. Банкны зээл
Энэхүү зээл нь таны амины сууцны төсөв өндөр мөн эхний урьдчилгаа бага буюу 30 хүртэл хувь мөн өрхийн сарын орлого дундаж бол таньд тохирох зээл юм. Зээлийн хэмжээ 20-150 сая төгрөг хүртэл байх ба зээлийн хүү 1,5-2,3 хүртэл хувь, зээлийн хугацаа 15-20 жил тус тус байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 2-оос үзнэ үү. Мөн Амины орон сууцны зээл олгож буй банкууд нь нийтлэг дараах шаардлагуудыг тавьж байна.
Үүнд:
А. Барих гэж Хашаа, байшин эсвэл амины орон сууцны зураг болон төсөвтэй байх /мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн/
Б. Инженерийн шугам сүлжээнд холбогдох бол холбогдох зөвшөөрлүүд авсан байх, газрын зөвшөөрөлтэй байх
В. Урьдчилгаа буюу 30 хүртэл хувь бэлэн эсвэл газар шорооны ажил суурийн ажил хийгдсэн байх /зарим банкны шаардлага илүү өндөр байна./
С. Тогтмол мөнгөн орлоготой /цалин, бизнесийн орлого г.м/
Д. Бусад банкинд өр төлбөр, зээлгүй байх
Е. Барьцаалбар өгөх шаардлагатай бол барьцаанд тавих үл хөдлөх нь зээл авах гэж буй үнийн дүнгийн 40-60 хүртэл хувьд үнэлэгдэх боломжтой байх. /банкуудын шаардлага янз бүр байж болно/ тус тус байна.
3. Бартердах
Хэрэв та ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлдэг бол барилгын компаниудтай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ бартердаж болох юм. Гэхдээ ямар ч тохиолдолд 100 хувь бартердах боломж тун хомс бөгөөд хоёр талын хэрэгцээг хэн хэндээ ашигтай тэр цэгт тааруулах боломжийг хайх нь таны хувьд их түвэгтэй байж болох юм. Гэхдээ л амьдрал дээр энэ аргыг ашиглан амины сууцтай болсон тохиолдолууд цөөнгүй гэдгийг эцэст нь хэлье.
4. Үе шатаар гүйцэтгэх
Хэрэв таньд эдгээр зээлд хамрагдах боломжгүй таны орлого тогтмол биш ч амины сууц барих бололцооны хөрөнгө тодорхой хугацаанд цугладаг түүнээс гадна таньд амины сууцандаа яаран орох шаардлаггүй тохиолдолд дараах үе шатуудаар хувааж амины сууцаа өөрийн хөрөнгө оруулалтын бололцоондоо тааруулж гүйцэтгэх нь таньд тохиромжтой байж болох юм.
Үүнд:
А. Газар шороо болон суурийн ажлын хамт (Энэ тохиолдолд суурийн болон шалны дүүргэлт, хажуугаар хийх чигжээс шороо, хаяавч бетон, суурийн хажуугийн ус тусгаарлах түрхлэг хэрэв дулаалгатай бол дулаалга зэргийг хийсэн байх, шугам хоолойн нүхийг гаргасан байх шаардлагатай болохыг анхаарах) гүйцэтгээд дараагийн ажлын хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэх хүртэл түр зогсоох. Энэ үе шат нь дунд зэргийн овойлттой хөрсөнд тохиромжгүй учир нь барилгын жинг тухайн хөрсний овойлтын хүчнээс давсан байдлаар тооцдог. Тиймээс барилга үндсэн хийц 100 хувь хийгдсэн тохиолдолд тооцоот хөрсний эсэргүүцэл барилгад нөлөөлөх боломжгүй юм. Энэ ажилд нийт төсөвт өртөгийн 20-30 хүртэл хувь зарцуулагдаж болно.
Б. Гадна болон дотор ханын өрлөг, давхар дундын хучилтын хамт хийж гүйцэтгээд дараагийн санхүүжилт хүртэл зогсоох. Энэ тохиолдолд модон хийцтэй барилгад боломжгүй учир нь салхи, усны нөлөөгөөр далд байх ёстой хийцлэлүүдэд норолт, илжрэлт, холхилт үүсэх боломжтой. Мөн тухайн ажлыг 3 сараас дээш хугацаанд эсвэл өвөл өнжүүлэх шаардлагатай тохиолдолд хамгаалж хучих зэрэг арга хэмжээг авснаар өрлөг хоорондын зуурмаг эмтрэх, урсах, тоосго блокны өнгө үзэмж алдагдах, хэт норж хатах эсвэл хөлдөж гэсэх зэрэг давтамж явснаар тоосго, блок зэрэг материалын бат бэх огцом буурах сөрөг нөлөөтэй юм. Энэ ажилд нийт төсөвт өртөгийн 15-25 хүртэл хувь зарцуулагдаж болно.
С. Дээврийн хучилтыг ус зайлуулах хоолой, хаалга, цонхны хамт гүйцэтгэх. Энэ тохиолдолд дээврийг дангаар гүйцэтгэсэн тохиолдолд цонх хаалганы нүхээр салхи хөөрөгдөж дээврийн хучилтын материалын бат бэх байдлыг алдагдуулах, ус зайлуулах хоолойгүй хийснээр ус шууд барилгын үндсэн хийц рүү бууж гэмтээх зэрэг сөрөг үр дагавартай юм. Энэ ажилд нийт төсөвт өртөгийн 15-20 хүртэл хувь зарцуулагдаж болно.
Д. Дээврийн болон ханын дулаалгыг гадна өнгөлгөө шавар, эмульсын хамт эсвэл өнгөлгөө өрлөг, цонх хаалганы амалгаа, цонхны тавцан зэргийн хамт хийж гүйцэтгэх. Энэ тохиолдолд барилгын дулаалгыг дангаар нь хийж орхих нь ус болон салхины үйлчлэлд орж бат бэх байдал, материалын дулаан барих шинж чанарт нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай тул барилгын битүүмжлэлийг сайтар хийж түүний дараа гадна талдаа гүйцэтгэх фасадыг нэг мөр хийж дуусгах шаардлагатай юм. Энэ ажилд нийт төсөвт өртөгийн 10-15 хүртэл хувь зарцуулагдаж болно.
Е. Дотор талын инженерийн шугам сүлжээ, дотор талын заслын ажил гүйцэтгэх. Энэ тохиолдолд дотор инженерийн шугам сүлжээг эхний ээлжинд гүйцэтгэж араас нь хөөх маягаар дотор заслын ажлыг гүйцэтгэх нь зүйтэй ба эдгээр ажлуудыг болж өгвөл дулааны улиралд гүйцэтгэвэл ялангуяа нойтон заслын ажлын чанар өндөр болох боломжтой юм. Энэ ажилд нийт төсөвт өртөгийн үлдсэн хувь зарцуулагдах болно.
Ё. Бусад зөвхөн барилгатай холбоотой ажил гэх мэтээр хувааж гүйцэтгэвэл зохимжтой. Энэ хэсгийг 5 хүртэл хувь гэж тооцно..... #myhouseном-ноос
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment