Friday, March 27, 2020

ЗӨВЛӨМЖ -10




.....Юуны өмнө санхүүгийн эх үүсвэр хүрэлцээтэй эсэх нь таньд мэдээж чухал байх. Хүрэлцээтэй эсэхийг мэдэхийн тулд таны амины сууц хэдий хэр өртөгт багтах вэ? буюу “амины сууцны төсөвт өртөг” их чухал. Тиймээс таньд тус болох үүднээс мэдээллийн сайтуудад тавигдсан зөвлөгөөний чанартай хийгдсэн төсвүүдийг эмхтгэлээ.
Хүснэгт 1-ээс харахад блокон барилга 740 000 төгрөг, тоосгон байшин 700 000, канад каркасан байшин 770 000, модон палкан байшин 480 000 орчим төгрөгөөр босохоор гарчээ. Гэхдээ эдгээр төсөв 2016, 2017, 2018 онд хийгдсэн төсөв гэдгийг анхаарахаас гадна зураг төслийн ажлын зардал, захиалагчийн хяналтын зардал, норм норматив, гадна шугам сүлжээ (цахилгаан, дулаан, цэвэр усан хангамж, бохир усан хангамжийн эх үүсвэр түүний шугам хоолой, холбоо), гадна тохижилт (хашаа, явган болон автомашины зам, цэцэрлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбай, төрөл бүрийн зориулалтай агуулахын жижиг барилга, граж), газрын үнэ гэх мэтийг ороогүй үнийн дүн гэж ойлгох хэрэгтэй.
Тиймээс барих гэж байгаа газрын онцлог, бусад нөхцөл байдлуудыг тоооцож 60 м2 блокон хийцлэл бүхий барилга барихаар төлөвлөж байгаа гэж үзээд тооцож үзвэл хамгийн багадаа таньд 44,4 сая төгрөг шаардлагатай болох тооцоо гарч байна. Цаашид хэрэв та газар болон гадна шугам сүлжээ, гадна тохижилтын ажилд хөрөнгө зарцуулахгүй эсвэл багахаан хэмжээний зарцуулалт гарна гэж тооцвол (Үүнийг нийт үнийн дүнгийн 10 хувь гэж тооцъё) таньд 48,8 сая төгрөг шаардлагатай байх нь.
Гэх мэтээр та өөрт шаардлагатай “амины сууцны төсөл”-ийнхөө төсөвт өртөгийг ойролцоогоор тодорхойлсон учир санхүүгийн эх үүсвэрээ нягтлах шаардлагатай юм.
Юуны түрүүнд төсөвт өртөгийн тодорхой хувийг “Ганаагийн хашаанд хэрэглэхгүй хаалга, цонх байсан, Доржоор гуйж байгаад сууриа үнэгүй цутгуулна, би өөрөө өрлөгөө яаж ийгээд хийчихэж дөнгөнө, надад байгаа муу машинаараа тоосго бартердана” гэх мэт бодлуудаа таягдан хаяад төсвийн эх үүсвэрийг 100 хувь “хэн нэгний туслалцаагүй шийдвэрлэнэ” гэж тооцох шаардлагатай. Учир нь таны “сэтгэлдээ хэмнэсэн төсөв” амьдрал дээр биелэх боломжтой үгүйг мэдэх боломжгүйгээс гадна хэрэв хэрэгжлээ гэж бодоход тэр таны эхнээс нь төсвөөс танасан хөрөнгө оруулалт биш харин ч эсрэгээрээ хэмнэсэн хөрөнгө оруулалт болвол таатай биш гэж үү.... #MYHOUSEНОМ-оос

No comments:

Post a Comment