КОНТЕЙНЕР ХАУС
Ийм төрлийн хаус нь маш бат бөх хар салхи, газар хөдлөлтөнд ч тэсвэртэй, архитектурын өвөрмөц шийдэл чөлөөтэй хийж болох, хямд үнэтэй, хурдан хугацаанд гүйцэтгэж болдог ашигтай талуудтай.
Гэвч Контейнер хаусын талаар маш олон санал шүүмжлэлүүд байдаг. Ихэнх нь контейнер хаус бол хүний биед хортой, цацраг идэвхт бодих ялгаруулдаг гэх зэргээр буруутгадаг бол аль хэдийн контейнер хаусанд ороод сууж амьдарч байгаа олон өрх, айлыг бас бид мэднэ. Тиймээс Контейнер хаусаар хэрэв байшин барих гэж байгаа бол таньд хэрэгтэй хэдэн зөвлөгөө бэлтгэлээ.
1. Шууд хэлэхэд контейнер нь өөрөө хайлуулсан гангаар цутгаж хийдэг материал. Дэлхийн бусад аль орнуудад гангын боловсруулалтыг яаж хийдэг тэр жишгээр хийдэг тул контейнерт орсон ганг хортой гэж үзвэл бусад бүх гангийн үйлдвэрлэл ч хортой байж таарна. Тиймээс контейнерт орсон ган “стандарт ган” гэдгийг ойлгох хэрэгтэй.
2. Тэгвэл юун контейнерийг хортой байдгадаг юм бэ?
a. Модон шал. Модон шал нь халуун орны хатуу модоор хийсэн байдаг бөгөөд хортон шавьжаас хамгаалж пистецедээр нэвчүүлсэн байдаг байна. Иймд та хэрэв амьдрах гэж байгаа бол уг модон шалыг гаргаж хаях хэрэгтэй. Харин агуулахын зориулалтай ашиглах гэж байгаа бол тэндээс байсан нь илүү үр дүнтэй. Гэхдээ заавал дээр нь модон поддон тавьж хэрэглээрэй.
b. Будаг. Будаг нь далайн ус, борооны ус, бусад хүчин зүйлээс сэргийлж хар тугалга, хром ихтэй байдаг. Тиймээс энэхүү будгийн үйлчлэлийг гаргахын тулд эсвэл тэр чигээр нь хуулах эсвэл давхар ус тусгаарлагч бүхий будаг, хар тос, бусад материалаар бүрэх нь зөв юм.
c. Дээрх хоёр материал нь байнгын зөвхөн хэт халсан үед эсвэл байнга шууд хүрэлцэх замаар хүнд аажмаар хор хүргэдэг бодис бөгөөд энэ нь шууд аваад идчихдэггүй юм бол таньд хор хүргэхгүй гэсэн үг.
d. Будагийг хуулах гэж хэт халаах нь эрсдэлд хүргэх тул сайн баг, хамгаалах хувцастай ажиллаарай.
3. Контейнер нь юуны зориулалтаар ашиглагдаж байсаныг олж мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүнсний зориулалтаар ашиглагдаж байсан бол хамгийн аюулгүй хүнд ээлтэй материалаар хийсэн байдаг. Харин онц хортой химийн бодис тээвэрлэхээр бүтээгдсэн контейнер эсвэл зөвхөн тоног төхөөрөмж хийхээр бэлтгэгдсэн контейнерүүдэд давхар нэмэлт арга хэмжээ шаардлага тулгарна. Эсвэл зарим тохиолдолд бүүр татгалзсан нь дээр. Тиймээс үйлдвэрлэгчийг ядаж зориулалтыг нь олж мэдэхийн тулд шууд тээвэрлэгч компаниас эсвэл хүнсний бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжээс нь авсан нь баталгаатай. Зарим тохиолдолд контейнер дээр нь зориулалтыг бичсэн байдаг.
4. Контейнер ямар нэгэн деформацад орсон эсэхийг сайтар шалгаж авах. Бага хэмжээгээр деформацад орсон байсан ч дараа нь юм хийхэд асар их хүндрэл учруулдаг тул сайтар шалгаж авах.
5. Контейнер үйлдвэрлэдэг компаниудын стандарт хэмжээнүүд нь бага зэрэг бага зэрэг зөрдөг. Тиймээс аль болох нэг үйлдвэрлэгчийн контейнер аваарай.
6. Контейнерын төмөр рам болон ган хэвлэмэл хуудсанууд нь аль аль нь ачаалал авах зориулалттай байдаг Тиймээс зөвхөн ганц хоёр давхараас дээш, өндөр ачаалал авах барилгад хэрэглэх бол хэвлэмэл ган хуудас (өөрөөр хэлбэл ханыг)-ыг тайрч авахаас татгалзах хэрэгтэй.
7. Төмөр нь халуунд зарим тохиолдолд өөрөө агаарын температураас ч илүү халж хүйтэнд мөн илүү хөрнө. Тиймээс контейнерын гадна талаас ч тэр дотор талаас ч тэр ус тусгаарлагч бодисоор гадна доторгүй сайтар будсаны дараагаар шүрдшдэг хөөсөөр сайтар гадна доторгүй дулаалах нь илүү үр дүнтэй.
8. Манай тохиолдолд температурын зөрүү хэт их тул ус тусгаарлагч материалыг алгасаж хэвлэмэл материалаар дулаалах нь /түр байрнаас бусад тохиолдолд/ үр ашиг муутай, конденсаци үүсгэх өндөр магадлалтай болдог.
9. Контейнер байшинг төлөвлөхдөө аль болох гагнах, тасдах үйл ажиллагааг бага байлгахаар төлөвлөх нь хөрөнгө, цаг хугацаа хэмнэх болно.
10. Давхарлахдаа үндсэн контейнерийн рамуудыг яг дээр дээр нь таарахаар байрлуулах хэрэв төлөвлөлтийн шаардлагаар зөрүүлэх тохиолдолд рамтай ижил огтлолтой төмөр хийц ашиглаж давхар рамуудыг ашиглан холбох.
11. Консольдох бол давхарлаж буй контейнерийн 3/1-ээс хэтрүүлэхгүй консольдох. Үүнээс илүү бол тулах багана, тулаас ашиглах.
12. Цонх хаалга хийхдээ заавал давхар модон рам хийсний дараа түүн дотроо цонх хаалгаа суулгасан нь дулаан алдагдал багатай байлгана.
13. Дан контейнер хүчтэй салхи, бороонд хэт их дуу чимээтэй тавгүй байлгадаг. Тиймээс шүршсэн дулаалга зузаан байх тусам таныг энэ эрсдэлээс холдуулна.
14. Хоёр контейнерыг давхарлах тохиолдолд гагнуураар холбохоос гадна зориулалтын түгжигч ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.
15. Дээврийг заавал гадагшаа хаялгатай, усны хоолойтой хийх хэрэгтэй. Дотогшоо хаяллттай эсвэл өөрөө доошоо унадаг байх зэрэг нь ашиглалтын явцад контейнерийг өөрийг нь гэмтээх аюултай.
16. Контейнерийн доод тал буюу сууринд суух хэсгийг заавал доороос нь ус тусгаарлагч бодис, зэврэлтээс хамгаалах будгаар будаж өгөөрэй. Ашиглалтын явцад шал цоорох магадлал өндөр байдаг аж.
No comments:
Post a Comment