ЗӨВЛӨМЖ-12 Ямар материалаар барих вэ?
3. Бөөрөнхий дүнз /гуалин/ , балкаар барих
Модоор тэр дотроо бөөрөнхий дүнз /гуалин/, балкаар байшингаа барих уламжлалт сэтгэлгээ нь орчин үед улам ч нэмэгдсээр л байна. Түүний учир нь цэвэр модон байшин хүнийг яг л байгальд байгаа мэт мэтрэмж төрүүлдэгээс л шалтгаалдаг байх. Гэхдээ мэдээж түүнд давуу талаас гадна сул тал, таны мэдэж байх наад захын мэдэж байх ёстой “дүрэм”-үүд бий.
Модыг мөчир,холтос, ярнаас нь салгаж цэвэрлээд тодорхой хэмжээнд бэлтгэн бэлэн болгохыг бөөрөнхий дүнз /гуалин/ харин түүнийг 4 таллаж захлаад голын тэгш өнцөгт хэлбэртэй материалыг зассан дөрвөлжин дүнз, балк ч гэж нэрлэдэг. Харин түүнийг 2-7 см хүртэл өргөнтэй хувааж банз бэлдэнэ. Банзыг харин квадрат хэлбэртэй дахин хувааж брүс гаргаж авдаг. Мөн брүс, банзыг зориулалтын материалаар нааж, шахаж бас наамал дүнз гэх материал бий болгож болно. Барилгын үндсэн хийцэд буюу даац авах хана, хучилтын хийцлэлд хэзээ ч навчит мод хэрэглэдэггүй.

Дүнз /балк /нь бөөрөнхий дүнз/гуалин/-г бодвол тэгш өнцөгт хэлбэртэй учир тогтворыг маш сайн хангадаг гэхдээ түүнийг бага зэрэг хоорондоо углуургадаж орохоор бэлтгэвэл сийгэлт, дулаан алдах чанар эрс багасна. Дүнз /балк/ ийг гадна хананд 15-18 см, дотор хананд 8-12 см өргөнтэй хэмжээтэйгээр сонгох нь зохимжтой. Дүнз /балк/-эн хана бүхий барилгад ч гэсэн бөөрөнхий дүнз /гуалин/ барилгад ашигладаг шилэн хөвөн, хөөс гэх мэт уян хатан дулаалгын материалаар чигжээс хийнэ. Уг материалын өрлөг хооронд бол шилэн хөвөнгөөр тэр тусмаа чийг тусгаарлагч бүхий наалттай материалаар хийх нь илүү үр дүнтэй. Харин суурьтай харьцах хэсгийг хар тос, битумээр будаж (үжил эсэргүүцэгч будаг, бодис ч байж болно), хар цаасаар дэвсгэр хийж байж эхний үеийг хамгийн хэмжээ сайн барьж байгаа биет байдалд нь ямар нэг согогүй модон материалаа сонгож тавьж эхлүүлнэ. Ийм зориулалтын материалгүй үед дээхнэ үед модыг гадна талаас нь түлж, шатааж, төөнөж ус чийгэнд тэсвэртэй болгон ашигладаг байсан. Дээрх материалуудын аль ч тэр модон барилгын угсралтыг хийхдээ модон материалуудыг ус чийгнээс аль болох сайтар хамгаалж, тэдгээрийн завсар чигжих, дэвсэх дулаалгын болон ус чийгнээс хамгаалах материалуудыг норгохгүй угсрахад анхаарах ёстой. Амьдрал дээр үүнээс үүдсэн алдаа мадаг ихээхэн гардаг. Мөн яг энэ чиглэлээр ажил гүйцэтгэж сурсан бригад, компаниар л ажлыг гүйцэтгүүлэх нь модны чийгшилээс шалтгаалсан суултаа зөв тодорхойлж цонх, хаалганы проемыг зөв гаргаснаар суултаас үүссэн эвдрэл гэмтэл гарахгүй байдаг давуу талтай. Эцэст нь хэлэхэд энэ төрлийн барилгыг торх, суурь, цонх хаалга гэж олон хувааж гүйцэтгэхээс татгалзаж үндсэн хийцийн угсралтын ажлыг нэг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь таньд ихээхэн давуу талтай шүү гэдгийг олон олон удаа барилгаа буулгаж дахин дахин барьж байсан захиалагч нарын өмнөөс анхааруулъя. Аа тийм, хэзээ ч бүүр хэзээ ч! суултаа ханаагүй модон хийцтэй барилгын гадна болон дотор талд тоосгон болон бусад төрлийн өөр материалаар өнгөлгөө хийхээс татгалзаарай.
Модон байшингын давуу тал
1. Мод бол үргэлж амьсгалж, амьдарч байдаг учир ийм төрлийн байшинд та яг л байгальдаа байгаа мэт мэдрэмжийг авна. Хүнд ээлтэй ийм төрлийн материал одоохондоо шинжлэх ухаан бүтээгээгүй, бүтээсэн ч байсан ч нийтэд хүртээлгүй байна.
2. Гэр доторх чийгшилд ихэсвэл дүнз нь чийгийг шингээн авч, харин агаар хуурай үед чийг ялгаруулан амьдрах таатай хэмжээнд байнга барин зохицуулж байдаг
3. Ийм төрлийн барилга барих явц нь агаар, ус бохирдуулдаггүй, хаягдал багатай эко технологи учир олон оронд бодлогоор дэмждэг.
4. Технологийн дагуу барьсан барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй ба хэрэв нурсан тохиолдолд хүн амьд үлдэх боломж бүхий “амьдралын алтан гурвалжин” ихээр үүсдэг тул мөн л хамгийн аюулгүй барилга юм.
5. Технологийн горимын дагуу хатаасан сайн чанарын модыг нааж боловсруулсан наамал дүнз нь байгалийн дүнзийг бодвол эдэлгээ удаан ашиглалтын явцад хагаралт цууралт өгдөггүй.
6. Наамал дүнзээр хийх тохиолдолд нь угсрахад хялбар мөн суултын хугацааг хүлээх шаардлаггүйгээр онцлогтой
7. Хүйтний улиралд дулаан сайн хадгалж, дулааны улиралд сэрүүн чанартай байдаг.
8. Хурдан хугацаанд, хялбар технологоор босдог тул ажиллах хүчний зардал харьцангуй бага.
9. Зураг төслөө эхнээсээ зөв төлөвлөж, өрөөнүүдийнхээ хуваалтыг стандарт модон материалын бэлдэцтэй тохируулж чадвал архитектурын шийдэл оновчтой, нэг хэв маягын байшин босохгүй байх боломж бий.
10. Биологийн болон галын аюулд өртөхгүй бол ийм төрлийн байшин төмөр болон бетон хийцлэлтэй байшингаас ч урт наслана.
11. Сайтар дулаалгын материалаар чигжсэн, дээврээс болон шалнаас бүрэн дулаалсан ийм төрлийн байшинд стандарт дулааныг бий болгоход хэт өндөр энерги зардаггүй. Өөрөөр хэлбэл халаалтын зардал өндөр гарахгүй.
Сул талууд
1. Бусад төрлийн материалуудыг бодвол үнэтэй тусна. Манай зах зээл дээр модон материалын чанараас хамаарч маш олон ялгамжтай үнэ тогтоод байна.
2. Манай нөхцөлд шаардлага хангасан 15% чийгшилтай гаулин, дүнз, балк бараг үгүй. Ихэнх нь бараг ой модноос бэлтгэсэн даруй жил өнжиж амжилгүй барилгад хэрэглэгдэж байна.
3. Бүрэн суулт ханасан торх гэж байдаггүй. Тухайн орчин, барилгадаа угсрагдаж бүрэн ачаалал авсанаар л модон материал өөрт тохирох суултаа авдаг тул 3 жил өнжсөн торх ч барилгад хэрэглэгдээд багахан хэмжээгээр суулт өгсөн байдаг.
4. Ийм төрлийн байшин 2-3 жилийн хугацаанд багадаа 4 см сууна гэж тооцох хэрэгтэй.
5. Ийм төрлийн материалаар барилга барьдаг дор хаяж 5 жилийн туршлагатай бригад, компаниар бариулах нь дараа нь гарч болох эрсдэлээс хамгаалж болно. Тиймээс ажил гүйцэтгэгч олоход ид барилгын улиралд хэцүү байж болно.
6. Нэгэнт боловсруулалт, хатаалга хангалттай байдаггүй тул ийм төрлийн байшинд ашиглалтанд орсоны дараа үүссэн суултаас эвдрэл байнга гарч байдаг.
7. Ийм төрлийн байшинд агааржуулалтыг хангалттай төлөвлөхгүй бол уур, чийгтэй орчин модон материалын суулт тэгш бус сууж нэг талдаа суулт их, нөгөө талдаа суулт бага байснаас барилга шилжилт, хазайлтанд ордог тохиолдол бий.
8. Зөвхөн барилгын суулт хангалттай гэж үзсэн тохиолдолд гадна болон дотор хананд өнгөлгөөг өөр төрлийн материалаар хийж болно.
9. Амьтан, шавьж үүрлэх таатай орчин болдог.
10. Чийг ихтэй орчинд үжрэлд орох магадлал өндөр
11. Галын аюулын хувьд бусад төрлийн материалыг бодвол өндөр эрсдэлтэй орно.
12. Манай нөхцөлд нэг шаардлага хангасан гуалин бэлдэхийн тулд ижил настай өндөртэй 3-5 модыг тайрч байж ашигладаг тул зардал өндөр, байгальд хортой тусаж байна.
13. Төмөр болон бетон материалтай харьцуулвал даац бага авна. Тиймээс энэ төрлийн материалаар мэргэжлийн байгууллага мөн шаардлага хангасан материалтай л биш бол 2 давхараас илүү өндөр хийхээс татгалз.
14. Ашиглалтын явцад модон материал нь амархан халтайж, өнгө зүс дардаг.
15. Модон материал нь бусад төрлийн байшинг бодвол дотоод болон гадаад дуу чимээний бохирдолд амархан өртдөг. Өөрөөр хэлбэл дотоод орчинд хийцлэлүүд амархан чийхарч дуу орох, гадаад орчин талдаа битүүмжлэл муугаас дээрх нөхцөлүүд үүснэ.
16. Ашиглалтын явцад халалт, төөнөлтөөс байнга урьдчилан сэргийлэх, ус чийгэнд аль нэг хийц байнга өртөх магадлалыг тогтмол шалгаж, үзлэг хийж байх шаардлагатай.
17. Төмөр замын дэр модоор байшин барьж болох уу гэсэн асуулт их ирдэг. 00 өрөөний үнэр, тос масло бензиний үнэртэй орчинд амьдрахад асуудалгүй гэвэл болноо.
Эцэст нь хэлэхэд энэ төрлийн барилгын чанарыг материалынх нь чанар тодорхойлдог тул аль болох боловсруулсан модон материал ашиглаарай.
Мөн өөрт байгаа мэдээллээ бидэнтэй хуваалцаарай. https://www.facebook.com/housemng/

No comments:
Post a Comment