Showing posts with label газар хөдлөлт. Show all posts
Showing posts with label газар хөдлөлт. Show all posts

Sunday, March 9, 2014

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.

Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм.  Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна. 

Monday, December 16, 2013

Амьдралын гурвалжин

Ер нь барилгын инженерчлэлийн эцсийн зорилго бол газар хөдлөлт болон бусад байгалийн гамшиг хүний хүчин зүйлээс эхтэй нөлөөлөлд тэсвэрлэх явдал юм.

Тийм ч учираас барилгын үндсэн бүтээц шаардлага хангасан, зургийн дагуу байхын тулд түүнд хийх чанарын хяналт сайн байх ёстой. За ингээд Чанарын хяналт гэвэл "бас л бла бла бла" гээд "ховлох" зүйл зөндөө байна. Эн бүхнийг орхиод газар хөдлөлтийн үед хэрхэх тухай багахан зөвлөгөө өгий гэж бодлоо.