Showing posts with label холбоо. Show all posts
Showing posts with label холбоо. Show all posts

Friday, December 13, 2013

Барилгын холбоо, дохиолол

Барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэхдээ барилга бүтээц болон цахилгаан хангамж, дулаан хангамж, ус хангамж гэсэн үндсэн хэсгүүдийг төлөвлөж өгдөг. Үүнээс гадна барилгад хүний хэрэгцээ, тухайн орчин нөхцөлөөс хамаарч холбоо, интернэтийн сүлжээ, кабелийн телевизийн систем мөн галын болон хамгаалалтын дохиоллын системүүдийг төлөвлөж өгдөг болсон. Бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй сүүлийн үед суурилагдаж, ашиглагдаж ирсэн.