Sunday, March 1, 2020

ЗӨВЛӨМЖ-5



Зөвлөмж-5
Амины орон сууцны дулаан алдагдалыг төлөвлөлтийн болон ажлын шатанд багасгах боломжууд.

1. Амины орон сууцыг нар чөлөөтэй нэвтрэх боломжтой газарт барьж байгаа бол ашиглалт өндөр өрөөнүүдийг уг зүгт төлөвлөх. Жн: Гал тогоо, зочны өрөө гэх мэт
2. Барилгын суурь, шал, хана, дээвэр эсвэл адрын хучилтыг заавал дулаалахаар төлөвлөх ба эдгээрийг хооронд нь үргэлжилсэн байдлаар буюу "дулаан алдагдалын гүүр"-гүй төлөвлөх нь үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
3. Цонх 3 давхар шиллэгээтэй байх
4. Цонх суух проем нь цонхны хүрээнээс 10 мм-ээс ихгүй байх. Бэхэлгээ нь зориулалтын байх. Жигд хөөс болон дулаалгын материалаар эргэн тойрны битүүмжлэлийг бин битүү хийх, амалгаа нь цонхны рамны 3/2-ийг дарсан байх зэрэг технологийн үйл ажиллагаа ягштал мөрдөх. Үүнийг гадна хаалганд мөн адил мөрдөнө.
5. Гаднаас орох орц нь давхар хаалга бүхий тамбур эсвэл үүдний өрөөтэй байх.
6. Цонх нь шөнө болон наргүй сэрүүхэн өдрүүдэд маш их дулаан алддаг. Иймд цонхны проем дотор тааруулж буулгадаг зузаан даавуун материал бүхий хөшиг төлөвлөх нь дулаан алдагдалыг эрс бууруулна. Хүйтэн өдөр мөн ашиглалтгүй байгаа өрөөг тус хөшгөөр бас хаах нь үр дүнтэй.
7. Механик аргаар агааржуулалт хийх үед цонхны порчикоор орж ирэх салхины урсгал шууд халаалтын систем рүү буюу ихэнх тохиолдолд доошоо онгойдог байхаар төлөвлөх нь хүйтэн агаар нэвт цохих, орж ирсэн агаар хурдан халж хөөрч эргэлтэнд орж байх давуу талтай.
8. Ашиглалт өндөр өрөөнүүдэд салхивчийн хоолой төлөвлөж дээшээ гарах салхивчийн хоолойг дээвэрт байх хамгийн өндөр хийцлэлээс 500 мм-ээс дээш өндөрт сайтар дулаалж (Парпед бусад жижиг салхи хаах эдлэлүүд) үл буцах малгайвч бүхий төлөвлөх нь байшингийн дотоод агаарын орчин муудаж механик аргаар агаар оруулах замаар дулаан алдагдах явдалыг багасгана. Гэхдээ буруу төлөвлөвөл эсрэгээрээ буруу ажиллаж хүйтэн агаар цохих, хүнгэнэж дуугарах зэргээр дотоод орчинг муутгах тул мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Төслийн зуух бусад төрлийн галладаг ил болон энгийн зуухыг хэрэв төлөвлөх бол ашиглалт хамгийн их өрөөний (Голцуу зочны өрөө тохиромжтой) цонх бага төлөвлөсөн салхины чиглэлийн харалдаа хананд эсвэл түүнд дөхүүлж (манай нөхцөлд голцуу байшингийн баруунд хойд тал) төлөвлөх нь зохимжтой.

10. Хэрэв байшин газарзүйн байршлын улмаас нар мандахаас эсрэг зүгт төлөвлөгдөх бол уг зүгт төлөвлөх ашиглалт өндөр өрөөнд том цонх төлөвлөхөөс илүүтэй нарийхан өндөр мөртлөө хоорондын зай ижил ойр ойрхон цонх төлөвлөх нь өрөөг гэрэлтэй, саруулхан болгохоос гадна дулаан алдагдал бага байлгана.
11. Цахилгааны эрчм хүчийг шууд халаалт болгодог технологи нь дулаан алдагдал багатай байшинд тохирохгүй ба харин эсрэгээрээ уур, ус, тосыг халааж байшинг халаадаг нам хэмтэй, халаалтын тохируулгатай технологи илүү төгс зохицно.
12. Хэрэв тагт төлөвлөх бол түүний хаших хийцийг гадна ханыг дулаалсан дулаалгын материалаар үргэлжлүүлж дулаалахаар төлөвлөх ба боломжгүй бол дотор талаас нь хана, шал, тааз зэргийн дулаалах. Дотор талын өрөөний тагтны хаалгатай онгойлт нь давхцахгүй цонх, хаалт төлөвлөх
13. Ус, чийгтэй орчин бүхий өрөөнөөс бусад бүх өрөөг дрожоор төлөвлөх нь байшингийн дулааны алдагдалыг 20 хүртэл хувь, дуу чимээний бохирдолыг 50 хүртэл хувиар багасгана.
14. Өрөөнүүдэд төлөвлөсөн бүхий л халаалтын радиаторын арын хананд түүний хэмжээгээр тугалган цаас наах нь түүнээс ялгарч буй халаалтын эрчим хүчийг бүрэн ашиглахад туслана.
15. 2 давхар байшинтай бол 1 дүгээр давхараас дээшээ өгсөх шатны хөндийг 2 давхараас шилэн хаалтаар хувааж төлөвлөх нь байшингийн дотоод орчны дулаан агаар амархан хөрөхөөс сэргийлнэ.
16. Халаалтын системийг давхар бүрээр төлөвлөх нь ашиглалтгүй өрөөнд эрчим хүч зарцуулахаас сэргийлнэ. Энэ тохиолдолд тухайн өрөө, давхар тусдаа хаалга, битүүмжлэлтэй байх шаардлагатай.
17. Нэг өрөөний зөвхөн 2 талд хүртэл гэхдээ харалдаа биш цонх төлөвлөх нь дулаан алдагдалгүй байх бас нэг боломж юм.
18. 00-ийн өрөөг аль болох хоёр өрөөний дунд төлөвлөх зэрэг болно.
19. ... Таньд энэ талаархи туршлага, зөвлөгөө байвал бидэнтэй хуваалцаарай...

No comments:

Post a Comment