Зөвлөмж-3
Амины орон сууцны барилгыг манай ихэнх захиалагчид өөрсдөө барьж биеэ зовоож байхаар гээд шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр барилгын компаниудаар бариулахыг илүүд үзэх болж. Барилгын компаниуд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн, үнэ нь ч боломжийн, сонголт ч их болсон байна. Гэхдээ та дараах зүйлсүүдийг гэрээ хийхдээ анхааралдаа аваарай.
1. Хэтэрхий олон захиалгатай компанид захилга өгөхгүй байх. Учир нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд нь бага зах зээл дээр ажилладаг учир олон хүн, бригад байнгын өөр дээрээ ажилуулаад байж чаддаггүй. Захиалга ихтэй үед өөрийн байнгын гэрээт бригадууд байх боловч тэд нь олон барилгад зэрэг хүрэлцэн очиж ажиллах боломжгүй учир ажилд хүлээгдэл үүсэх, гадны гэрээт баталгаагүй бригад орж ажиллах зэрэг нөхцөл бий болно. Энэ "проблем" техник, машин механизмын хувьд ч хамаатай.
2. Гадна шугам сүлжээгээ "болчихно, болгочихно" гэсэн байдлаар хандахгүй байх. Гэрээ байгуулахдаа захиалагч гадна шугам сүлжээгээ хариуцах эсвэл гүйцэтгэгч хариуцах нөхцөлүүд байж болно. Гэхдээ гэрээ байгуулахаас урьтаж өрөмдлөгөөр унданд тохирох ус гарах боломжтой эсэх, 220 эсвэл 380-ийн хүчдэлд холбогдох боломжтой эсэх, бохирын шийдэлд сонгосон газар тохиомжтой эсэх гэх мэт зүйлүүдийг заавал мэргэжлийн байгууллага, хүмүүсээр тодруулаарай. Байшингаа барьчихсан тоггүй, усгүй байх тохиолдол амьдрал дэр цөөнгүй гарч байна.
3. Хэт ерөнхий гэрээ хийхгүй байх, хэт өндөр хувиар урьдчилгаа төлөхгүй байх, гэрээний үнийн дүнгийн 5 хүртэл хувийн барьцаа авч үлдэхээр тусгах, ашиглалтын явцад ашиглагчаас хамаарахгүй барилгад учирсан эвдрэл гэмтэлийг гүйцэтгэгч бүрэн хариуцах, барилгын тухай хуулиар 3 жилийн баталгаа олгох зэрэг наад захын заалтуудыг оруулж өгөх. Гэрээний заалтыг та ч тэр гүйцэтгэгч байгууллага ч тэр ягштал мөрдөх үүрэгтэй тул хэт ерөнхий гэрээ ажлын явцад байнга үл ойлголцол үүсгэж байдаг.
4. Нэгэнт хоёр талаас гэрээний дүнгээ тохирсон ч яг ямар ажил, ямар материалаар, ямар хугацаанд ямар ажлууд үе шат бүрээр хийгдсэн байх зэрэгт захиалагч тал өөрөө ойлголтгүй байснаас барилгын ажлын явцад үл ойлголцол тохиолдол их гардаг. Зарим тохиолдолд гүйцэтгэгч тал ч санаатай үүнийг орхигдуулах тохиолдол бий. Тиймээс ажил бүрийг үе шатаар задлуулж түүнийг ямар ямар материалаар гүйцэтгэх талаар тодорхой ойлголт авч гэрээндээ хавсралт болгон оруулах нь зүйтэй. Мөн тухайн ажлыг хэр хүн хүчээр ямар хугацаанд эхлээд ямар хугацаанд гүйцэтгэсэн байх ёстой график хийж хавсаргах.
Жнь: Суурийн ажлыг зургийн дагуу төмөр бетоноор гүйцэтгэнэ. Үүнд М150 маркийн бетон 12,5 м3, арматур, катанг 0,8 тн орно. Хэв хашмалыг гүйцэтгэгч хариуцах ба 0,8 м3-ийн автомат зуурагч ашиглаж газар дээр нь зуурна. Зуурмагын маркыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсан дүгнэлтийг захиалагчид ажил дуусахад хүлээлгэнэ өгнө. Уг ажлыг газар шорооны ажлын дараа буюу 2020.06.01-нд эхэлж 2020.06.08-нд дуусгана. Ажиллах хүн хүч 4 хүн, 1 инженер гэх мэт.
Жнь: Суурийн ажлыг зургийн дагуу төмөр бетоноор гүйцэтгэнэ. Үүнд М150 маркийн бетон 12,5 м3, арматур, катанг 0,8 тн орно. Хэв хашмалыг гүйцэтгэгч хариуцах ба 0,8 м3-ийн автомат зуурагч ашиглаж газар дээр нь зуурна. Зуурмагын маркыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсан дүгнэлтийг захиалагчид ажил дуусахад хүлээлгэнэ өгнө. Уг ажлыг газар шорооны ажлын дараа буюу 2020.06.01-нд эхэлж 2020.06.08-нд дуусгана. Ажиллах хүн хүч 4 хүн, 1 инженер гэх мэт.
5. Ажлын зураг ихэнх тохиолдолд захиалагч өөрөө ямар нэгэн 3D зураг олчихсон түүгээрээ даалгавар өгөх байдал түгээмэл. Ийм нөхцөлд гүйцэтгэгч байгууллагатайгаа зураг дээрээ сайтар сууж аль хийц хэсгийг яаж, ямар материалаар хийх, аль хийц дээр хүндрэл гарч болзошгүй зэргийг сайтар ярилцах. Мөн мэргэжлийн хүн, байгууллагаар уг эх зургийг ажлын зураг болгон зуруулах. Энэхүү хэсэг дээр гэр бүлийн гишүүдийнхээ саналыг сайтар тусгаж өгснөөр ажлын явцад зураг өөрчлөх саналын улмаас барилгын хийц хэсэглэл өөрчлөгдөж улмаар гэрээний дүн өсөх, тус асуулдлыг шийдэх хүртэл ажил зогсож цаг алдах зэргээс сэргийлэх болно.
6. Тухайн компаний барьсан 1 жилээс дээш өнжсөн 2-оос дээш барилгуудыг очиж үзэж, ашиглагчынх нь саналыг сонсох. Энэ нь тухайн барилгын компаниудын давуу талууд болон ямар ажил дээр алдаа дутагдалтай ажилладаг зэрэг мэдээллийг олж авахад туслана.
7. Тухайн барилгын компани нь таны барилгыг хариуцан бариулах заавал нэг хүн "даамал", "инженер" томилж өгөх ёстой болохыг анхааруулья. Их л завгүй ажилтай барилгын компани байлаа гэж бодоход гол гол ажлууд дээрээ байж давхар хяналтаа тавьдаг байх шаардлагыг та заавал гэрээндээ тусгаж, гэрээний дагуу ч уг үйл ажиллагааг шаардаж байгаарай.
8. Нэгэнт та мэргэжлийн биш бол мэргэжлийн байгууллагыг хянахад их төвөгтэй. Нөгөө талаар та мэргэжлийн биш тул таныг мэргэжлийн хэдэн үгээр амыг чинь хаачихад тун амархан. Тиймээс та заавал хөндлөнгийн мэргэжлийн зөвлөх авч барилгынхаа ажлын явцыг хянуулах нь таныг насаараа амьдрах байрандаа байнга асуудалтай амьдрахаас аврах юм шүү.
9. ....Таньд энэ чиглэлийн мэдээлэл бий бол бидэнтэй бас хуваалцаарай....
No comments:
Post a Comment