Wednesday, September 20, 2017

Нивеллер, теодилит ашиглаж зайг тодорхойлж сураарай! (0,327 дээд түвшин-0,242 доод түвшин)*100 тогтмол=8,5 М. Харах өнцөг 90 градус байх



Tuesday, September 12, 2017

Монгол инженер дахин мэндчилж байна.

Барилгын ажлыг гүйцэтгэхэд инженерийн геодизийн ажил хамгийн чухал. Иймээс та бүхэндээ дахин мэндчилж байгаа энэ өдөрт геодизийн ажлын талаар товчхон мэдээлэл оруулж байгааг хүлээн авна уу.

Эх сурвалж: Барилга хөгжил сэтгүүл


Wednesday, March 19, 2014

УНШИГЧИДДАА ХАЯГЛАХ НЬ

Юуны өмнө энэхүү блогоор минь зочилж, и мэйлээр санал сэтгэгдэлээ ирүүлдэг та бүхэнд баярлалаа. Энэхүү блог маань цэвэр хобби шинжтэй болох тул би өөрийн заваар энэхүү блогийг хөтөлдөг юм. Тийм учир та бүхний хүсэн хүлээсэнчлэн хурдан хурдан шинэчлэгдэх боломжгүй байгааг өршөөнө үү.

Нөгөөтэйгүүр та бүхэн санал хүсэлтээ и мэйлээр биш шууд сэтгэгдэл хэлбэрээр энд үлдээж байвал цаг хугацаа алдахгүй мөн бичигч миний бие ч байнга и мэйлээ шалгаад байх боломжгүйгээс хариуг удаан өгөх асуудал гарч байгааг энд дурьдах нь зүйтэй байх.

Monday, March 10, 2014

Барилгын төсөв хийхэд шаардлагатай тарифууд

Барилгын төсөв хийхэд шаардлагатай цалингийн жишиг тариф, машин механизмын тариф, тээврийн тарифуудыг орууллаа. Их бүдэгхэн гарсан ч уншигдаж болж байгаа тул аль болох томоор хэвлэж авахыг зөвлөе.

Sunday, March 9, 2014

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.

Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм.  Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна. 

Wednesday, March 5, 2014

Хөөсөнцөр хавтангийн тухай хэдэн үг.

Saturday, December 21, 2013

Газардуулга

Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэгтэй, ач тустай эд вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Зарим нэг хүн аянга цахилгаанаас авран хамгаалдаг эд гэж боддог. Арга ч үгүй юм. Өнөөдөр цахилгааны инженер хүнээс асуухад төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Хуучин социализмийн үед бэлтгэгдсэн цахилгааны инженерүүд бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд ямар хэрэг байхав гэж боддог байх. Бид өвлийн улиралд нэг нэгэнтэйгээ мэндлэх гээд гар барих, эсвэл элдэв метал биетүүд, цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч, хуримтлагдсан цахилгаан цэнэг ялгардаг. Энэ цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудал гарч ирдэг.

Tuesday, December 17, 2013

Бетоны эзэлхүүн бодогч

Бетоны эзэлхүүн боддог жижиг про гэнэ. Надад нэг их онц санагдсангүй үнэнийг хэлэхэд. Та бүхэн сонирхоно биздээ.

Барилгын механик /эхлэл/

Барилгын механикийн тухай ойлголтгүйгээр барилгын инженерийг төсөөлөхөд бэрх. Учир нь эмчид чагнуур, багшид шохой, үзэг хоёр хэрэгтэй нь барилгын механикийн мэдлэг бол инженер хүний заавал эзэмших мэдлэгийн нэг юм. 

Инженер блог энэ өдрөөс эхлэн барилгын механикийн цуврал хичээлийг та бүхэнд хүргэх болно.

Monday, December 16, 2013

Амьдралын гурвалжин

Ер нь барилгын инженерчлэлийн эцсийн зорилго бол газар хөдлөлт болон бусад байгалийн гамшиг хүний хүчин зүйлээс эхтэй нөлөөлөлд тэсвэрлэх явдал юм.

Тийм ч учираас барилгын үндсэн бүтээц шаардлага хангасан, зургийн дагуу байхын тулд түүнд хийх чанарын хяналт сайн байх ёстой. За ингээд Чанарын хяналт гэвэл "бас л бла бла бла" гээд "ховлох" зүйл зөндөө байна. Эн бүхнийг орхиод газар хөдлөлтийн үед хэрхэх тухай багахан зөвлөгөө өгий гэж бодлоо.


Sunday, December 15, 2013

Барилгын инженер бэлтгэдэг Дэлхийн шилдэг их сургуулиудийн жагсаалт

Шилдэгээс нь эхлээд жагсаав. Японы их сургууль бараг 10-аас хойшоо ордог юм байна. Хамгийн шилдэг инженерүүд бэлтгэдэг сургуулиудын ихэнх нь Америк, Их Британийн улсуудын их сургуулиуд ордог юм байна. 

Massachusetts Institute of Technology (MIT)

Инженерүүдэд хэрэгтэй ПРО

Уневарсаль хэмжих нэгжүүдийг хооронд нь шилжүүлэгч программыг инженерүүдийн хэрэгцээнд хүргэж байна.

Хүлээн авна уу.



Онлайн шилжүүлэгч https://www.unitconverters.net/

Friday, December 13, 2013

Супер инженерүүд

Манай барилгын салбарынханд их олон супер юм бий. Супер хууль тогтоомж, супер дүрэм журмууд, супер мэргэжилтэнгүүд, супер компаниуд, супер ажилчид.

Барилгын холбоо, дохиолол

Барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэхдээ барилга бүтээц болон цахилгаан хангамж, дулаан хангамж, ус хангамж гэсэн үндсэн хэсгүүдийг төлөвлөж өгдөг. Үүнээс гадна барилгад хүний хэрэгцээ, тухайн орчин нөхцөлөөс хамаарч холбоо, интернэтийн сүлжээ, кабелийн телевизийн систем мөн галын болон хамгаалалтын дохиоллын системүүдийг төлөвлөж өгдөг болсон. Бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй сүүлийн үед суурилагдаж, ашиглагдаж ирсэн.

Түүхт байшин

21-р зууны Улаанбаатар хотод байгаа 19-р зууны байшин...

1920-оод онд Хятадын цэрэг Монгол орныг эзлэн түрэмгийлэх үеэр наймдугаар Богд Жавзундамба хутагтыг 50 гаруй хоног хорьж байсан түүхт байшин өдгөө ч байсаар байна. Уг байшин Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байдаг аж. Богдын засгийн газрын Ерөнхий сайд Сайнноён хан Т.Намнансүрэн анх 1913 онд энэ байшинг бариулсан.

Түүх сөхөхүй

1921 оны ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газраас улс орноо соёл иргэншлийн шинэ замд оруулах зорилтоо хэрэгжүүлэхэд улс ардын салбарыг цоо шинээр эхлэх хэрэгтэй байсан бөгөөд тэр бүхний эхлэл нь барилга байв. Тухайн үед сүм хийдийн барилга байгууламжийг барьж босгох ажлыг гадаадын пүүс худалдаачид гүйцэтгэдэг, тэд нь хэрэгцээндээ тохируулан гар аргаар шохой хатаах,тоосго цохих гэх мэт ганц нэг жижиг үйлдвэрлэлийг явуулахаас хэтрэхгүй, барилгын үйлдвэрлэлийн өөр ямар ч бааз суурь Монголд байсангүй.

Барилгын салбар хөгжих ёстой

http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gifМанай улсад барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1548 аж ахуйн нэгж байдаг гэсэн судалгаа саяханы "Тойм" сонин дээр гарчээ. Гэхдээ миний санахын 2008 оны жилийн эцсийн байдлаар барилга угсралт болон барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 1634 байгууллага аж ахуйн нэгж бүртгэгдсэний 1466 нь барилга угсралтын байгууллага байсан. Хэрэв эхний тоо үнэн бол барилгын салбарт нүүрлэсэн хямрал нэлээдгүй аж ахуйн нэгжийг залгисаныг дээрх 2 тоо харуулж  байна.

Агааржуулалт

Та бүхэнд барилгын агааржуулалт, салхивчийн талаар цөөн хэдэн мэдлэг хүргэе гэж зорилоо.
Та бүхэний зарим нэг нь мэдэх байх...
Салхивичийн хоолой исгэрч дуугарах, жорлон эсвэл ОО өрөө хүв хүйтэн болчих, гал тогооны цонх хөлрөх, хананы буланд мөөгөнцөр үүсэх, хаалга үүд савах, утаа орж ирэх, бохир үнэртэх, шугам хөлдөх гээд л асуудлууд тулгарч байсан бол танайх салхивч, агааржуулалтын асуудалтай байгаа гэж ойлгож болно.

Цонх цантах

Цонх цантах, хөлрөх үндсэн шалтгаануудын нэг нь барилгын дулаанаа хадгалах, алдахтай шууд холбоотой процесс юм.
Тиймээс цонх яагаад цантдаг эсэх талаар ярихаас өмнө барилга байгууламжын дулаан алдагдлын талаар өгүүлье.http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif