Ер нь
барилгын инженерчлэлийн эцсийн зорилго бол газар хөдлөлт болон бусад байгалийн
гамшиг хүний хүчин зүйлээс эхтэй нөлөөлөлд тэсвэрлэх явдал юм.
Тийм ч
учираас барилгын үндсэн бүтээц шаардлага хангасан, зургийн дагуу байхын тулд
түүнд хийх чанарын хяналт сайн байх ёстой. За ингээд Чанарын хяналт гэвэл
"бас л бла бла бла" гээд "ховлох" зүйл зөндөө байна. Эн
бүхнийг орхиод газар хөдлөлтийн үед хэрхэх тухай багахан зөвлөгөө өгий гэж бодлоо.
Энэ бол газар хөдлөлт..
Доорх
видео дээр хүмүүс газар хөдлөлийн үед хэрхэхээ мэдэхгүй ийш тийш сандралдан
гүйж өөртөө улам бүүр хохирол үзүүлэхээр нөхцөл байдалд байгааг анзаараарай.
Тэдний дээрээс шавар, гипс унаж байх шиг байна. Харин манай нөхцөлд УБ-ын ихэнх
барилгын гадна өнгөлгөө болох нэг ш нь 2-3 кг орчим тоосго, шаврын хамт нурна
гэж төсөөлөөд үз.. Манай барилгуудын ханын бүтэц ихэнхдээ л 2 см шавар
өнгөлгөө, 12 см-ын тоосго, 10 см-ын дулаалга, 24см-36см зузаантай хөнгөн блок
зэрэг байдаг. Өөр нэг асуудалтай зүйл бол гамшигын дараа манай сэргээгдэх
боломжгүй инженерийн шугам сүлжээ юм. Бүгд газар доор, ялангуяа цахилгааны
шугам бол бүүр аалзны тор шиг болтлоо сүлжирэлдсэн байгаа. Хаана хэнийн кабель,
ямар шугам сүлжээ яваагаа одоо ялгахад хэцүү байхад гамшигын нөхцөлд бүүр л
худлаа биз. 3 дагч хүчин зүйл бол манай төлөвлөлт таньд дээр аврах албаныхан
ирж туслахад хангаллтай саад болохоор байгаа. Тиймээс газар хөдлөлт бусад
гамшигын үед хэрэглэх аптект, мөнгө, бусад хэрэгсэлтэй бай. Тэгээд зөвхөн
өөртөө найд.. Бусдад тусал..
Харин
одоо газар хөдлөлтийн үед яаж амь гарах талаар зөвлөгөө хэдэн зураг үзүүлэхээс
өмнө "Амьдралын гурвалжин"гийн талаар хэдэн үг хэлмээр байна.
Гамшигын үеийн мэргэжилтэн Doug Copp уламжлалт газар хөдлөлөөс
хамгаалах арга газар хөдлөлийн үед харин ч хүнийг эрсдүүлэх өндөр хүчин зүйл
болохыг байгааг анзаарсан байна. Ингээд газар хөдлөлтийн үед амьд үлдэх газар
хаан хаан байгааг судалсаны дараа уг ойлголтыг гаргаж ирсэн байна.
"Амьдралын
гурвалжин" зураг дээр харуулсан шиг тавилга болгон эсвэл хана болгоын
хажууд үүсээд байдаг юм бол биш шүү. Мэдээж тавилгын каркас маш сайн эдлэлээр
хийсэн байх ёстой. Бас хана даацын үндсэн хана байх ёстой. Тэрнээс биш одоо
моодонд ороод байгаа намхан модоор хийсэн каркастай урт буйдан эсвэл оронд
найдах юм байхгүй шүү. Ер гэртээ хаан нь даацын хана, хаана нь даацын бус хана,
аль тавилга сайн каркастай амь аварч болох энэ тэрийг тогтоож аваад гэрийхэндээ
бас заахад гэмгүй шүү.
Барилгын
схем дээр дахин нэг харуулбал:
Видео
жишээн дээр:
За тэгээд эцэст нь хэлэхэд газар хөдлөл таныг хаана ч
ямар нөхцөлд боллоо ч гэсэн гадагшаа гүйж гарахаа азнаж хүлээ, дээрээс чинь юм
нурахаар газраас холд, шат гарцыг газар хөдлөл намжмагц хэрэглэ. Амьдралын
гурвалжинг хай. Гэхдээ та түүнийг оллоо гэхэд бурхандаа залбир, шүтлэггүй бол
ээж аавдаа залбир.. Яагаад гэвэл энэ чинь байгалын гамшиг шүү дээ!!!
No comments:
Post a Comment