Барилгын механикийн тухай ойлголтгүйгээр барилгын инженерийг төсөөлөхөд бэрх. Учир нь эмчид чагнуур, багшид шохой, үзэг хоёр хэрэгтэй нь барилгын механикийн мэдлэг бол инженер хүний заавал эзэмших мэдлэгийн нэг юм.
Инженер блог энэ өдрөөс эхлэн барилгын механикийн цуврал хичээлийг та бүхэнд хүргэх болно.
Барилгын механик гэж юу вэ?
Байгууламжийн бат бэх хөшүүн чанар, тогтворшлыг нарийвчлан судлах ухааныг барилгын механик гэнэ.
Энэхүү салбарт
- Материалын эсэргүүцэл /ялуу, түүнтэй төстэй материалын тооцоо/
- Шилбэт системийн барилгын механик /дам нуруу, арк, консолийн тооцоо/
- Ялтас ба бүрхэвчийн барилгын механик
- Уян харимхайн онол /байгууламжид уян харимхайн хэв гажилт үүсэхийг тооцно/
- Уян налархайн онол /байгууламжид уян налархайн хэв гажилт үүсэхийг тооцно/
- Төгсгөлийн элемент
- Гулсах чанарыг судлах /Уян налархайн хэв гажилт хугацааны явцад хэрхэн үүсэхийг судлана/ гэх мэт онолуудыг хамруулж ойлгоно.
Барилгын механикт
- Онолын механик
- Материалын эсэргүүцэл
- Математик
- Физик салбаруудын аргачлалуудыг хэрэглэж бодолт хийнэ.
Барилгын механикийн өөрийн онцлог нь дээрх шинжлэх ухааны салбаруудыг ашиглан байгууламжийн тооцоог урьдчилан төсөөлж, төрөл бүрийн ачаалалд хэрхэн ажиллах зарчмыг судлан тогтоох бөгөөд түүнийг биет загвараар турших, ашиглалтын туршилт хийх, онолын судалгаа зэрэгт түшиглэж онолын тооцоог бататгана. Энэ нь шинээр болвсруулж буй онолын хувьд ч хамаарна.
Тэгэхээр та бидний төрөл бүрийн шилбэн системт, статик ба динамик ачаалал, байгууламжын тооцоонууд, арк, куполийн тооцоо зэрэг нь өмнө нь онолоор ч тэр биет загвар, туршилтуудаар ч тэр батлагдаж нотлогдсон өөрийн боддог аргачлал томъёотой математкаар бол өөрийн гэсэн боддог теором аргачилсан заавартай гэж ойлгож болно.
Эцэст нь хэлэхэд барилгын механикийг бид рамын тооцоо хийх хэмжээнд ч юмуу шинэ онол тооцох хэмжээнд сурах шаардлага байхгүй, тийм ч цаг хугацаа ажилтай, амьдралтай бидэнд хомс. Харин энэхүү цуврал нийтлэлээс хамтдаа төрөл бүрийн системүүдийн үндсэн ажиллах зарчим, статик болон динамикийн ачаалал, байгууламжийн талаар ойлголттой болох хөнгөн бодлогуудыг бодож чаддаг байх зорилго тавих л гэж хувьдаа би дүгнэж байна. Санал хүсэлт, шүүмжлэлийг /жич шүүмжлэлийг маш таатайгаар хүлээж авна/ mongolianengineer@gmail.com руу илгээнэ үү.
Дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteАааан
ReplyDelete