Friday, December 13, 2013

Супер инженерүүд

Манай барилгын салбарынханд их олон супер юм бий. Супер хууль тогтоомж, супер дүрэм журмууд, супер мэргэжилтэнгүүд, супер компаниуд, супер ажилчид.



Супер нэг дүрэмийн нэг бол захиалагчийн дүрэм. Аливаа барилга байгууламжид хөрөнгө оруулж байгаа этгээд захиалагчийн төлөөлөгч өөрийнхөө өмнөөс томилж болох ба тэр нь хувь хүн эсвэл баг байж болно. За тэгээд өнөө томилогдсон захиалагч барилга угсралтын ажлын үед хяналт тавьж, ажил эхлэх зөвшөөрөл авч, зураг хянуулж, техникийн нөхцөл авч, материал шинжлүүлж, барилга ашиглалтанд өгч, ил далд ажлын акт баталгаажуулж, шинэ технологид санаа тавьж,машин механизм, материал, хүн хүчинд санаа зовох ёстой.  
http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif
Амьдрал дээр нэг байгууллагын захиалагчийн инженерийн ажлүын нэг өдөр иймэрхүү.
-Өглөө 09 цагт дарга дуудаж шинэ бетоны хэв судалах үүрэг өгнө.
-09.30-т дахиж дуудаад шинэ төслийнхөө техникийн нөхцөлийг хурдан авах үүрэг өгнө
-10 цагт мэргэжлийн хяналтын байцаагч ажил дээрээ дуудна.
-10.30 Талбай дээрээс дуудаж бетон цутгах явцыг харж, ил далд ажлын актаа баталгаажуул гэнэ
-11.00 цагт мэргэжлийн хяналтын байцаагч бага сага шалтаг ярьж эдгээрийг биелүүлэхгүй торгууль төлнө гэж хэлнэ
-12 цагт дарга дээрээ орвол өглөөний асуудлыг хөөцөлдөөгүй гэж загнана. Байцаагчийн хэлсэнийг хэлвэл өөрөө шийд гэж хэлнэ.
-13.00 цагт байцаагчийг хоолонд оруулж асуудлаа шийднэ.
-14.00 цагт талбай дээр очвол бетон цутгалт аль хэдийн дууссан байхаас гадна, бетоны шоог яагаад аваагүй талаар талбайн инженертэйгээ үзэлцэнэ. Өмнө нь байсан шоонуудаа аваад БАК руу явна
15.00 цагт БАК дээр очсон боловч мэргэжилтэн нь байхгүй байж таарна. 1 цаг хүлээлгэнэ. Өгсөн боловч хариуг нь 7 хоногийн дараа ирж ав гэнэ.
16.00 Зургийн автор ярьж Техникийн нөхцөл авий гэнэ. Хангамжийн байгууллага руу очиж техникийн нөхцөлөө тодруулахаар хурал болоогүй 7 хоногийн дараа ир гэнэ.
17.00 Зургийн автор дээр очиж зурган дээрээ сууж ярилцаж тохиролцоод бйасн зураг дээр дарга үзэж бөөн өөрчлөлт хийгээд Зургын автор уураа Захиалагч инженерт гаргана.
18.00 цагт Талбай дээр очиж бусад хийгдэж байгаа ажлууддаа хяналт хийнэ. Энэ үед дефектээ зас гэсний төлөө талбайн инженер болон ажилчидтай зодоон болох шахна.
19.00 Байр захиалсан захиалагч утасдаж барилгаа ашиглалтанд оруулагүй удлаа гэж дарамтална. Дуулгавартай сонсох үүрэг хүлээнэ.
20.00 цаг Маргааш өглөө талбай дээр кран бэлэн байх үүрэг өгөгдөнө.
21.00 цагт Гурвалжингийн гүүрэн дээрээс хаяг авч Таван шар явж арай гэж крантай тохиролцож чадна
22.00 цагт Талбайн дээрээс утасдана. Хулгайн хэрэг гарлаа.
23.00 цагт Цагдаагийг газар бусад инженерүүдийн хамт гэрчийн мэдүүлэг өгнө.
24.00 цагт Шөний ээлжинд ажиллаж байсан бригад тог тасалчихлаа гэж утасдана.
01.00 цагын үед УБ цахилгаан түгээх диспетчер лүү ярьвал танай санхүү мөнгөө төлөөгүй учир гэмтэлийг засаж өгөхгүй гэж гүрийнэ.. Арай гэж өглөө 07.00 цагт нэг засварчинг очиж авахаар ярьж чадна.

Шөнөжингөө ажил зүүдлэнэ.

1 comment: