21-р зууны Улаанбаатар хотод байгаа 19-р зууны байшин...
1920-оод онд Хятадын цэрэг Монгол орныг эзлэн түрэмгийлэх үеэр наймдугаар Богд Жавзундамба хутагтыг 50 гаруй хоног хорьж байсан түүхт байшин өдгөө ч байсаар байна. Уг байшин Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байдаг аж. Богдын засгийн газрын Ерөнхий сайд Сайнноён хан Т.Намнансүрэн анх 1913 онд энэ байшинг бариулсан.
Түүнийг өнгөрсний дараа байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятад цэргийн штаб байрлах болжээ. Дараа нь Сангийн яамны мэдэлд очиж, Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Козин амьдрах болсон ажээ. Козин хэмээх нэр олны ам дамжин дуудагдаж явсаар "Гоожингийн өндөр" хэмээн нэрлэх болж.
Тухайн үедээ хээ угалзтай гоё барилгын тоонд орж байсан уг байшин нь чулуун суурьтай, гадна дотноо шавартай, дүнзэн хана, модон хучилттай, төмөр дээвэртэй аж. Энэ байшинг Сайд нарын зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авчээ.
No comments:
Post a Comment