Friday, December 13, 2013

Цонх цантах

Цонх цантах, хөлрөх үндсэн шалтгаануудын нэг нь барилгын дулаанаа хадгалах, алдахтай шууд холбоотой процесс юм.
Тиймээс цонх яагаад цантдаг эсэх талаар ярихаас өмнө барилга байгууламжын дулаан алдагдлын талаар өгүүлье.http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif







Ямар ч барилга байгууламж дулаан алдагдалгүй бив битүү байна гэж байхгүй. Бурхан хүртэл согогтой нь адил хамгийн төгс барилга байгууламж хүртэл тодорхой хэмжээний дулаанаа алдаж л байдаг. Дулаан алдагдалыг 2 үндсэн хэсэгт хуваана.
1.Барилгын хаших хийцийн
2.Агаар нэвтрэлтийн гэж ангилна.
Барилгын хаших хийцийн гэж Барилга байгууламжийг гадна орчиноос тусгаарлаж байгаа "хана"-ыг хийсэн материалын дулаан дамжуулалтаас шалтгаалсан дулаан алдагдалыг хэлнэ.
Жнь: Танайх угсармал барилгад байдаг бол танай барилгын хана төмөр бетон, харин сүүлийн үед баригдсан барилгад амьдардаг бол тоосго, хөөсөнцөр, блок зэрэг материалуудаас бүрдэх ба эдгээр материалуудын халуун, хүйтэн дамжуулах чадвараас танай барилгын дулаан алдагдал шууд шалтгаална гэсэн үг.
Агаар нэвтрэлтийн гэж цонх болон хаалга болон барилгын хана, хучилтанд гарсан зай завсараар гарах агаартай хамт гадагшлах дулааны алдагдалыг ийнхүү нэрлэнэ.
Тиймээс танай барилга хэдий халаалт сайтай ч сийгэж үлээгээд эсвэл хүйтэн байдаг бол дулаан алдагдал ихтэй гэсэн үг ба үүнийг дагалдах асуудлууд гарч ирэх магадлал өндөртэй гэсэн үг.
Тэдний нэг нь цонх цантах, хөлрөх үзэгдэл юм.
Цонх цантаж, хөлөрч байгаа шалтгааныг технологийн ба технологийн бус алдааны улмаас гэж 2 хуваана.
Технологийн алдаанд:
1.      Цонх нь битүүмжлэл муутай байх.
Модон цонх бол шил, рам хоёрын хоорондох замасканд зай завсартай эсвэл шаардлага хангахгүй байх, модон рам өмхөрсөн байх, гажсан байх. Цонхны эргэн тойрны дулаалга дутуу эсвэл хийгдээгүй байх
Вакуум цонх бол шилэн багц 2 болон түүнээс дээш биш, рам болон шил хоёрын хоорондох резинэн жийрэг үжирсэн эсвэл тасарсан, зайтай байх, Вакуум цонхны камерууд буюу раман доторх агаарын битүү хуваалтын орон зайнууд цөөхөн эсвэл агаар чөлөөтэй нэвтрэх зай завсартай байх гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
2.      Цонх нь суулгах үед ханатай харьцах хэсгийн зайг зориулалтын дулаалгын хөөсөөр дулаалаагүй эсвэл дутуу дулаалсан. Рамны ханад бэхлэх бэхэлгээг хэтэрхий том, олон, овор ихтэй зүйлээр хийсэн /жш нь: бараг банзаар чигжчихдэг асуудал бий/, Далий хазгай суулгасанаас зай завсар гарах нөхцөл бүрдсэн, Цонхны амалгаа, тавцанг цонхны рамыг даруулалгүй хийсэн гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
3.      Цонхы рам болон нугас нь шаадлага хангахгүй эсвэл тухайн цонхны хэмжээнд таарсан тоо хэмжээ, хэмжээсгүйн улмаас цаашид хэв гажилтанд орохоор болсон, эсвэл согогтой материалаар хийгдсэний улмаас бүрэн хаагдаж нээгдэхгүй байх зэрэг болно.
4.     Шилэн багцуудыг хийхдээ сайтар цэвэрлээгүй, чийгтэй байхад нь дараагийн шилийг хийсэн.
Харин цонхны өөрийн бус технологийн бус алдаанд:
1.      Өрөөний дотор агаарын температур буюу халаалт муу байх / +20 С хүрэхгүй байх/
2.      Барилгын хаших хийцийн дулаан алдагдал их байх. Үүнийг түрүүн тайлбарласан тул дахин тайлбарлах гэсэнгүй.
3.      Агаар сэлгэлт хийхгүй байх, өрөө хэтэрхий чийг ихтэй байх
4.      Ховор тохиолдолд зураг төслийн тооцооны алдааны улмаас барилга хүйтэн барилга болох гэх мэт шалтгаануудыг нэрлэж болж байна.
За тэгэхээр таны магадгүй толгой гашилгаж байгаа асуудлуудын нэг ч гэсэн хэсэгт хариулт өгсөн гэж найдаж байна.
Ер нь тэгээд манай стандарт нормд зааснаар цонх 3 давхар шиллэгээтэй байхаар заасан ба хэрэв та цонхоо солихоор эсвэл шинэ байранд орж байгаа бол дараах үндсэн шаардлагуудыг тавьчихсан байхад айлтгүй гэж бодож байна.
1.      Цонх суулгах явцадаа үзүүлэх шаардлага тавих /мэргэжлийн хүнтэй цуг хар/
2.      Цонхоо хаанаас авч байгаа эсэх /хямдын бодоод өөрснөө эвчлүүлч ч мэднэ/ талаар лавлах мөн хэдэн камертай эсэхийг тодруул.
3.      Цонх суулгасан хойно тэгш усаар шалгах, цонхы амалгаа,тавцан зөв хийгдсэн эсэхийг харах /рамны 3/1-ийг дарсан байх ёстой/
4.      Цонхы жийргэвч резинүүдийг агаарт эсвэл хөргөгчинд хөлдөөж үзэж шалгах. Таг хөлдөж байвал муу шүү найз минь. Үнэрлэж үзэх. Үнэргүй байх ёстой
5.      Цонх заавал жижиг салхивчтай байх ёстой.
6.      Дууссаны дараа хааж, нээж үзэх.
7.      Бүрэн битүүмжлэл сайтай эсэхийг хатуу бас нимгэн цаас шургуулж шалгахэ

8.      Шилийг нь хийсэн эсэхийг харахаа мартав. /Joke shuu/

1 comment: