Friday, December 13, 2013

Анхны инженер



Маркус Витрувис Поллио МЭӨ 80-70 онд төрж 15 онд нас баржээ. Тэр бичгийн хүн, архитектор бас инженер байсан.




Тэр Ромын цэргийн салбарт алдарт Юлий Цезарийн удирдлаганд ажиллаж байсан ба тухайн үед артиллерийн хороонд ажиллаж байсан байна. Тэрээр артиллерийн бууны төгс мэргэжилтэн байсан ба түүний оролцоотойгоор уг буу ихээхэн сайжирсан гэдэг.




Мөн тэрээр архитектурын чиглэлийн анхын ном болох De architectura-г бичсэн байна. Уг ном нь Архитектурын чиглэлийн шилдэг 10 номныг нэг бөгөөд тухайн үедээ Латин, Грек улсуудын барилга архитектур чиглэлийн анхны сурах бичгүүд байжээ. Уг номны дагуу олон олон эзэнт улсын хаад өөрийн орд харшаа төлөвлөж барьж байсан байна. Уг номоос хойш 1452 нас хүртэл барилга архитектурын чиглэлээр мэргэжлийн ном бичигдээгүй гэдэг.




Мөн сонирхуулахад Алдарт Леонарда Да Винчийн Хүнийг геометрийн дүрслэлд оруулсан төгс тойргийг анхлан санаачлан зурж байсан ба Да винчи харин түүнийг төгс болгож зурсан юм байна.

No comments:

Post a Comment