Sunday, December 10, 2017

Гамшгийн үед түр цугларах талбай

НИТХурлаар Улаанбаатар хотын нийт 31 байршилд гамшгийн үед иргэдийн түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршлыг баталжээ. Эдгээр нь гамшгийн үед яаралтай арга хэмжээ авах, тусламжийн үйлчилгээ цаг алдалгүй хүргэх, нүүлгэн шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулахад иргэдийн нэн түрүүнд мэдэж байх ёстой мэдээлэл юм.

Wednesday, September 20, 2017

Нивеллер, теодилит ашиглаж зайг тодорхойлж сураарай! (0,327 дээд түвшин-0,242 доод түвшин)*100 тогтмол=8,5 М. Харах өнцөг 90 градус байх



Tuesday, September 12, 2017

Монгол инженер дахин мэндчилж байна.

Барилгын ажлыг гүйцэтгэхэд инженерийн геодизийн ажил хамгийн чухал. Иймээс та бүхэндээ дахин мэндчилж байгаа энэ өдөрт геодизийн ажлын талаар товчхон мэдээлэл оруулж байгааг хүлээн авна уу.

Эх сурвалж: Барилга хөгжил сэтгүүл


Wednesday, March 19, 2014

УНШИГЧИДДАА ХАЯГЛАХ НЬ

Юуны өмнө энэхүү блогоор минь зочилж, и мэйлээр санал сэтгэгдэлээ ирүүлдэг та бүхэнд баярлалаа. Энэхүү блог маань цэвэр хобби шинжтэй болох тул би өөрийн заваар энэхүү блогийг хөтөлдөг юм. Тийм учир та бүхний хүсэн хүлээсэнчлэн хурдан хурдан шинэчлэгдэх боломжгүй байгааг өршөөнө үү.

Нөгөөтэйгүүр та бүхэн санал хүсэлтээ и мэйлээр биш шууд сэтгэгдэл хэлбэрээр энд үлдээж байвал цаг хугацаа алдахгүй мөн бичигч миний бие ч байнга и мэйлээ шалгаад байх боломжгүйгээс хариуг удаан өгөх асуудал гарч байгааг энд дурьдах нь зүйтэй байх.

Monday, March 10, 2014

Барилгын төсөв хийхэд шаардлагатай тарифууд

Барилгын төсөв хийхэд шаардлагатай цалингийн жишиг тариф, машин механизмын тариф, тээврийн тарифуудыг орууллаа. Их бүдэгхэн гарсан ч уншигдаж болж байгаа тул аль болох томоор хэвлэж авахыг зөвлөе.

Sunday, March 9, 2014

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.

Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм.  Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна. 

Wednesday, March 5, 2014

Хөөсөнцөр хавтангийн тухай хэдэн үг.

Saturday, December 21, 2013

Газардуулга

Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэгтэй, ач тустай эд вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Зарим нэг хүн аянга цахилгаанаас авран хамгаалдаг эд гэж боддог. Арга ч үгүй юм. Өнөөдөр цахилгааны инженер хүнээс асуухад төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Хуучин социализмийн үед бэлтгэгдсэн цахилгааны инженерүүд бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд ямар хэрэг байхав гэж боддог байх. Бид өвлийн улиралд нэг нэгэнтэйгээ мэндлэх гээд гар барих, эсвэл элдэв метал биетүүд, цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч, хуримтлагдсан цахилгаан цэнэг ялгардаг. Энэ цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудал гарч ирдэг.

Tuesday, December 17, 2013

Бетоны эзэлхүүн бодогч

Бетоны эзэлхүүн боддог жижиг про гэнэ. Надад нэг их онц санагдсангүй үнэнийг хэлэхэд. Та бүхэн сонирхоно биздээ.

Барилгын механик /эхлэл/

Барилгын механикийн тухай ойлголтгүйгээр барилгын инженерийг төсөөлөхөд бэрх. Учир нь эмчид чагнуур, багшид шохой, үзэг хоёр хэрэгтэй нь барилгын механикийн мэдлэг бол инженер хүний заавал эзэмших мэдлэгийн нэг юм. 

Инженер блог энэ өдрөөс эхлэн барилгын механикийн цуврал хичээлийг та бүхэнд хүргэх болно.

Monday, December 16, 2013

Амьдралын гурвалжин

Ер нь барилгын инженерчлэлийн эцсийн зорилго бол газар хөдлөлт болон бусад байгалийн гамшиг хүний хүчин зүйлээс эхтэй нөлөөлөлд тэсвэрлэх явдал юм.

Тийм ч учираас барилгын үндсэн бүтээц шаардлага хангасан, зургийн дагуу байхын тулд түүнд хийх чанарын хяналт сайн байх ёстой. За ингээд Чанарын хяналт гэвэл "бас л бла бла бла" гээд "ховлох" зүйл зөндөө байна. Эн бүхнийг орхиод газар хөдлөлтийн үед хэрхэх тухай багахан зөвлөгөө өгий гэж бодлоо.


Sunday, December 15, 2013

Барилгын инженер бэлтгэдэг Дэлхийн шилдэг их сургуулиудийн жагсаалт

Шилдэгээс нь эхлээд жагсаав. Японы их сургууль бараг 10-аас хойшоо ордог юм байна. Хамгийн шилдэг инженерүүд бэлтгэдэг сургуулиудын ихэнх нь Америк, Их Британийн улсуудын их сургуулиуд ордог юм байна. 

Massachusetts Institute of Technology (MIT)

Инженерүүдэд хэрэгтэй ПРО

Уневарсаль хэмжих нэгжүүдийг хооронд нь шилжүүлэгч программыг инженерүүдийн хэрэгцээнд хүргэж байна.

Хүлээн авна уу.



Онлайн шилжүүлэгч https://www.unitconverters.net/

Friday, December 13, 2013

Супер инженерүүд

Манай барилгын салбарынханд их олон супер юм бий. Супер хууль тогтоомж, супер дүрэм журмууд, супер мэргэжилтэнгүүд, супер компаниуд, супер ажилчид.