Thursday, March 5, 2020

ЗӨВЛӨМЖ-6

Зөвлөмж 6
Та ямар нэгэн ажил хийхдээ эхлээд тархиндаа бодож төлөвлөдөг. Зураг төсөл бол барилгын тэр төлөвлөгөө юм. Гэхдээ "3D зураг" бол зураг төсөл биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Яг ажлын явцад зураг төсөлгүй байх нь ямар хэцүү гэдгийг барилга барьж үзсэн хүмүүс л хэлнэ. Түүнээс наана харамсалтай нь болохоор юм шиг л санагддаг. Захиалагч нар бэлэн зураг төсөл хайж цаг хожиж байгаа мэт байдаг ч өөрт нь зориулаагүй л учир ажлын явцад өөрчилж маш их цаг алддаг. Мөн хөрөнгө мөнгөөр давхар хохирдог. Тиймээс сайн төлөвлөгөө, сайн зураг төсөлтэй хамгийн гол нь түүнийг өөрийн болгосон байж ажлаа эхлээрэй.

Sunday, March 1, 2020

ЗӨВЛӨМЖ-5



Зөвлөмж-5
Амины орон сууцны дулаан алдагдалыг төлөвлөлтийн болон ажлын шатанд багасгах боломжууд.

1. Амины орон сууцыг нар чөлөөтэй нэвтрэх боломжтой газарт барьж байгаа бол ашиглалт өндөр өрөөнүүдийг уг зүгт төлөвлөх. Жн: Гал тогоо, зочны өрөө гэх мэт
2. Барилгын суурь, шал, хана, дээвэр эсвэл адрын хучилтыг заавал дулаалахаар төлөвлөх ба эдгээрийг хооронд нь үргэлжилсэн байдлаар буюу "дулаан алдагдалын гүүр"-гүй төлөвлөх нь үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
3. Цонх 3 давхар шиллэгээтэй байх
4. Цонх суух проем нь цонхны хүрээнээс 10 мм-ээс ихгүй байх. Бэхэлгээ нь зориулалтын байх. Жигд хөөс болон дулаалгын материалаар эргэн тойрны битүүмжлэлийг бин битүү хийх, амалгаа нь цонхны рамны 3/2-ийг дарсан байх зэрэг технологийн үйл ажиллагаа ягштал мөрдөх. Үүнийг гадна хаалганд мөн адил мөрдөнө.
5. Гаднаас орох орц нь давхар хаалга бүхий тамбур эсвэл үүдний өрөөтэй байх.
6. Цонх нь шөнө болон наргүй сэрүүхэн өдрүүдэд маш их дулаан алддаг. Иймд цонхны проем дотор тааруулж буулгадаг зузаан даавуун материал бүхий хөшиг төлөвлөх нь дулаан алдагдалыг эрс бууруулна. Хүйтэн өдөр мөн ашиглалтгүй байгаа өрөөг тус хөшгөөр бас хаах нь үр дүнтэй.
7. Механик аргаар агааржуулалт хийх үед цонхны порчикоор орж ирэх салхины урсгал шууд халаалтын систем рүү буюу ихэнх тохиолдолд доошоо онгойдог байхаар төлөвлөх нь хүйтэн агаар нэвт цохих, орж ирсэн агаар хурдан халж хөөрч эргэлтэнд орж байх давуу талтай.
8. Ашиглалт өндөр өрөөнүүдэд салхивчийн хоолой төлөвлөж дээшээ гарах салхивчийн хоолойг дээвэрт байх хамгийн өндөр хийцлэлээс 500 мм-ээс дээш өндөрт сайтар дулаалж (Парпед бусад жижиг салхи хаах эдлэлүүд) үл буцах малгайвч бүхий төлөвлөх нь байшингийн дотоод агаарын орчин муудаж механик аргаар агаар оруулах замаар дулаан алдагдах явдалыг багасгана. Гэхдээ буруу төлөвлөвөл эсрэгээрээ буруу ажиллаж хүйтэн агаар цохих, хүнгэнэж дуугарах зэргээр дотоод орчинг муутгах тул мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Төслийн зуух бусад төрлийн галладаг ил болон энгийн зуухыг хэрэв төлөвлөх бол ашиглалт хамгийн их өрөөний (Голцуу зочны өрөө тохиромжтой) цонх бага төлөвлөсөн салхины чиглэлийн харалдаа хананд эсвэл түүнд дөхүүлж (манай нөхцөлд голцуу байшингийн баруунд хойд тал) төлөвлөх нь зохимжтой.

ЗӨВЛӨМЖ-4

Зөвлөмж-4
Хавар болоод хүмүүс амины сууц барих газар эрчимтэй хайж эхэлдэг. Гэвч хүмүүс түгээмэл хэдэн төөрөгдөлд орж өндөр зардалтай байшин барих эсвэл ашиглалтын явцад тухгүй байх нөхцөлтэй газар сонгодог.






































Thursday, February 27, 2020

ЗӨВЛӨМЖ-3

Зөвлөмж-3
Амины орон сууцны барилгыг манай ихэнх захиалагчид өөрсдөө барьж биеэ зовоож байхаар гээд шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр барилгын компаниудаар бариулахыг илүүд үзэх болж. Барилгын компаниуд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн, үнэ нь ч боломжийн, сонголт ч их болсон байна. Гэхдээ та дараах зүйлсүүдийг гэрээ хийхдээ анхааралдаа аваарай.


ЗӨВЛӨМЖ-2

Зөвлөмж-2
Амины сууц төлөвлөхдөө дараах зөвлөмжийг анхаарчихад гэмгүй.
1. Хэт олон догол, өнцөг, булантай барихаас зайлсхийх. Энэ нь угсралтын явцад хүндрэлтэй байхаас гадна ашиглалтын явцад цан цохих, дулаан алдах өндөр магадлалтай болдог.
2. Хэт их цонх төлөвлөх нь дотор өрөөний интерьерт нөлөөлж ашиглалтгүй хэт их орон зай үүсгэдэг. Үүнээс болж тавилгын орон зай, эд зүйлс тогтоох цул хана үгүй болж эдгээрийн нөхөөс орон зайг бусад шаардлаггүй өрөө рүү төлөвлөхөөс аргагүй хүндрэл үүсгэнэ.
3. Нэг айлын орон сууцанд гал тогоо, зочны өрөө, 00-ний өрөө, техникийн өрөөнөөс гадна шаардлагатай бол 2-оос багагүй унтлагын өрөө төлөвлөх ба ам бүлийн тоо, гишүүдийн тусдаа өрөө хэрэглэх ирээдүй нь нөхцөл зэргийг харгалзах. Шаардлагггүй хэт их өрөө, 2 болон 3 давхар төлөвлөх зэрэг нь ашиглалтын зардалыг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна, ашиглалтгүй орон зай хүний тав тухыг алдагдуулдаг.
4. Нар ургахаас шингэх зүг рүү орц болон зочны өрөөгөө харуулж төлөвлөх нь өдөр байгалийн гэрэлтүүлгээр байшинг гэрэлтүүлэх, халаах давхар ач холбогдолтой ба салхины (УБ-т голцуу баруун хойноос) чиглэлд байгаа хананд аль болох бага цонх гаргах. Хаалга гаргахгүй байвал зохино.
5. Өөд өөдөөсөө шууд харсан өрөө, цонх төлөвлөхөөс зайлсхийх. Энэ нь байшингийн дотоод орчинд сөрөг нөлөөтэй.
6. Гаднаас орж ирэх орцтой гал тогоог хэт ойр төлөвлөх нь цан уур үүсэх гол нөхцөл болохоос гадна, гадна хүйтэн агаарын хүчтэй урсгал гал тогоон дахь үнэрийг бүх өрөөнд байнга тархааж байшингийн дотоод орчинд сөргөөр нөлөөлөх болно.
7. 00-ийн өрөөнүүдийг харалдаа төлөвлөх нь агааржуулалтын зөв систем төлөвлөхөд дөхөм болохоос гадна бусад сантехникйин шугам өөр зориулалтай өрөөн дээгүүр болон доогуур явах түүнээс шалтгаалсан ашиглалтын хүндрэлүүд гарахаас сэргийлнэ.
8. Байшинг аль болох 4х6, 6х8, 8х10, 10,12 гэх мэт тэгш харьцаатай хийж өрөөний төлөвлөлтийг оновчтой багтаах нь байшинг төлөвлөлтөөс шалтгаалсан дулаан алдагдалд орохгүй байх, сууринд нүсэр хөрөнгө зарахгүй байх, барилгын стандарт материалууд зохистой угсрагдах гэх мэт олон давуу талуудтай.
9. Гражын дээр орон сууц төлөвлөх бол агааржуулалт тусдаа байх ба агааржуулалтын хоолой болон гражын орох гарах гарц нь хэзээ ч сууцны орц, хаалга, цонхтай харалдаа төлөвлөгдөхгүй болохыг анхаарна уу.
10. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар бол барилгын хийц бүтээцийн талаар барилгын инженерээс, төлөвлөлтийн талаар архитектороос, сантехникийн чиглэлээр бол халаалт салхивч болон цэвэр усан хангамж, ариутгах татуургын инженерээс, цахилгааны асуудал цахилгааны инженерээс, камержуулалт холбоо дохиолол, автоматжуулалтыг холбоо дохиоллын инженерээс гэх мэт төрөлжсөн байдлаар нь хандах нь илүү үр дүнтэй байх болно.
11... Хэрэв таньд бас энэ талаарх санал зөвлөмж байвал нэмээрэй...

Комментоор: Цэвэр бохир усны худаг хооронд 50м ээс дээш зайтай. Худагууд нь борооны ус шар усны үeрийн замаас өндөр, грашийн хаалганы босго нь авто замаас 20 см орчим өндөр байна. Цахилгааны тэжээлийн утас шитний байрлал газардуулга гээл мэргэжил туршлага шаардах олон асуудал байгаа. Энэ бүгдийг барьчихаад шийднэ гэвэл гурав дахин их зардал орно. Зураг төлөвлөлт сайтай байх хэрэгтэй. Туршлагатай инжнэрээр зуруул. Зурагандаа шүүмж хийлгэ. Өөрөө туршлага судал.долоо хэмж нэг огтол.



ЗӨВЛӨМЖ-1

ЗӨВЛӨМЖ-1

Жижиг хэмжээний амины орон сууцны барилгын суурийг төлөвлөхдөө дараах ажлуудыг "багадаа" гүйцэтгэвэл зохино.
Инженер геологийн дүгнэлт хийлгэх. Энгийн амины сууцанд зориулагдсан хөрсний үндсэн бүтэц, холбогдох зураг төсөл гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллүүдийг зөвхөн гаргаж өгөх байдлаар гүйцэтгүүлэхэд хугацаа бага орохоос гадна үнийн хувьд боломжийн байх болно.
План зургийн дагуу суурийн ажлын зураг боловсруулагдсан байх. Үүнийг барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх эрх бүхий ямар ч байгууллага гүйцэтгэх боломжтой. Мөн л зөвхөн суурийн ажлын зургийг гүйцэтгүүлэх нөхцөлөөр гүйцэтгүүлэх боломжтой.
Дээрх хоёр ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь өөрийн хөрөнгөөр амины орон сууцаа барьж байгуулсан иргэдэд тулгардаг суурийн буруу болон нүсэр төлөвлөлтийн улмаас хөрөнгө мөнгөөр ихээхэн хохирдог байдлаас сэргийлэх юм. Мөн хөрсний устай болон намаг, цэвдэгтэй нөхцөлд эсвэл гүн суурь төлөвлөх шаардлагатай үед эдийн засгийн хамгийн хэмнэлттэй хувилбар нь байх боломжтой.
Эдгээр ажлыг гүйцэтгүүлэхдээ та "Барилгын зөвлөх үйлчилгээ"-г авсанаар гарч буй үр дүнд эргэлзэх шаардлаггүйгээс гадна таны байшин дахь хөрөнгө оруулалтыг "дахин" хэмнэх боломжтой.
Амьдрал дээр суурийн буруу төлөвлөлтөөс шалтгаалсан амины орон сууцны эвдрэл гэмтэл, согог нь нийт шалтгааны 50-аас дээш хувийг эзэлж байна.




Friday, October 25, 2019

СОРТАМЕНТ АШИГЛАХГҮЙГЭЭР “1М АРМАТУР” БОЛОН “ТРУБАН”-Ы ЖИНГ БОДОХ АРГА

1. Арматур: D х D х 0,00617

Тайлбар: D – арматурын диаметр
0,00617 - тогтмол коэфциент
Жишээ нь 1метр ф18АIII-ийн жинг бодвол:
18 х18х 0,00617 = 2,0


2. Труба: (D - Dханын зуз) х D ханын зуз х0,002466

Тайлбар: D –трубаны диаметр
Dханын зуз – трубаны ханын зузаан
0,002466 - тогтмол коэфциент
Жишээ нь 1метр ф100, ханын 6мм -ийн жинг бодвол:
(100 -6) х 6 х 0,002466 = 1,39кг

Эх сурвалж: МУ-ын зөвлөх инженер Д.Мөнх-Эрдэнэ

ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН ТОО ХЭМЖЭЭ БУЮУ КАРТОГРАММ БОДОХ

БУУЛГАЛТЫН АЖИЛ /танилцуулга/

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДУНДАЖ НЯГТ MNS 2105:200

Friday, October 11, 2019

ДУЛААЛГЫН АЖЛЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Хана дулаалах:


Ханын дулаалгыг хөвөн төрлийн ба полистролын төрлийн дулаалга ашиглан дулаалах. Зузаан нь хамгийн багадаа 15 см байхаар дулаалах. Ийм зузаантай байж “Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09”-ийн шаардлага хангаж байна.
Хананд дулаалгын материалыг наахдаа нэмэх тэмдгээр угсрах нь буруу технологи бөгөөд шулуун хэсгээр дулааны урсгал чөлөөтэй нэвтрэх учраас Т хэлбэрээр нааж дулааны урсгалыг багасгаж байх хэрэгтэй.