Friday, October 11, 2019

ДУЛААЛГЫН АЖЛЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Хана дулаалах:


Ханын дулаалгыг хөвөн төрлийн ба полистролын төрлийн дулаалга ашиглан дулаалах. Зузаан нь хамгийн багадаа 15 см байхаар дулаалах. Ийм зузаантай байж “Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09”-ийн шаардлага хангаж байна.
Хананд дулаалгын материалыг наахдаа нэмэх тэмдгээр угсрах нь буруу технологи бөгөөд шулуун хэсгээр дулааны урсгал чөлөөтэй нэвтрэх учраас Т хэлбэрээр нааж дулааны урсгалыг багасгаж байх хэрэгтэй.








Зураг 7. Хананд хөөсөнцөр хавтанг бэхлэх байдал.











Хаалга цонхоны уулзвар хэсэгт зурагт үзүүлсэний дагуу дулаалгын материалыг нэг шулуунд бус ам даруулж дулааны урсгалыг хааж угсрах нь тохиромжтой.



Зураг 8. Хаалга ба цонхны амалгаа хэсгийн хөөсөнцөрийг бэхлэх хэлбэр.
















Гадна өнцөг ба дотор буланд хавтангуудыг наахдаа шүдэлсэн холбоос үүсгэж наах нь илүү тогтвортой, борооны ус нэвтрэхгүй байх нөхцлийг хангадаг.


 


Зураг 9. Ханын гадна буланд дулаалгыг зөрүүлж бэхэлсэн байдал










Булан ба цонх хаалганы ирмэгийн хамгаалалт

Хөөсөнцөрийг бэхэлсний дараа хаалга цонхны эргэн тойрон болон барилгын хурц ирмэгтэй хэсгүүдэд зориулалтын хуванцар, металтай булангын тор хийнэ. Ийм төрлийн материал нь гадны үйлчлэлээр ирмэг хэсгүүдэд эвдрэл үүсэхээс хамгаалахаас гадна барилгын амалгаа хэсгүүд тэгш цэвэр болох нөхцөл болдог






Зураг 10. Булангын металтай тор





















Зураг 11. Хэмжээ авч буй байдал



Ирмэгийн торыг хэмжээ авч тайрч бэлтгэнэ.

Хэрэглэгдэх багаж: Шүдэт ниви, хайч, өнцөг гарган тасдагч, метр, харандаа





Зураг 12. Цонхны буланд тор наах байдал.



Цонх ба хаалганы булангын торыг наахаас өмнө дотор талын өнцөг хэсэгт тор нааж өгнө.










Хаалга, цонх нь байнга нээгдэж хаагдаж байдгаас доргилт үүсдэг тул ирмэгийн тор хийж өгч цууралт үүсэхээс хамгаална. Дотор булангийн торыг хийсний дараа цонхны булангийн хэсгийг нилэнхүйд нь цавуудна. Үүний дараа тороо шавартаа
живүүлэх маягаар дулаалгын хавтандаа хүргэхгүй байршуулна.




Зураг 13. Цонхны буланг хийж буй байдал.

  





5 мм-ээс бага зайтай завсрыг өргөн хэрэглээний шахдаг хөөсөөр нөхөж болох боловч түүнээс их заадсыг өөрөөр нь нөхөх замаар хийж гүйцэтгэнэ
Зураг 15. Хаалга ба цонхны гадна булангийн тор


Торыг ил харагдахгүй болтол далдалсаны дараа хаалга, цонхны гадна булан хэсэгт нэмэлтээр тор хийж өгөх ёстой. Энэ нь дээр дурдсанчлан хаалга болон цонхны хөдөлгөөнтэй байдлаас цууралт үүсэхээс сэргийлсэн арга юм.


Зураг 16. Булангын нэмэлт тор



Бэлэн бэлдэц байхаас гадна үндсэн торноосоо 30*20см харьцаатайгаар тайрч хийж болно



Хадаасаар бэхлэх
Хадаас буюу бэхлэгчийг заавал хийж өгөх нь дулаалгыг салахаас сэргийлэх, дулаалгыг урт насжилттай байлгах, гадны үйлчлэлд орохоос сэргийлдэг. Хадаасыг доорхи зааврын дагуу хийнэ.
Хавтанг наасан цавууг хатсаны дараа хадаасаар бэхэлж өгнө. Цавуу нь бүрэн бэхжих хугацаа нь агаар чийггүй үед ойролцоогоор 24 цаг байна. Бэхэлгээнд хэрэглэгдэх хадаас тэлэгчтэй, эрэгт, металл, хуванцар гэх мэт байдаг. Бэхлэгч хадаасны уртыг дулаалгын хавтангын зузаан ба үндсэн ханын төрлөөс нь нь хамааруулж 5-10 см урттайгаар сонговол зохимжтой. Үндсэн ханын хийц нь хатуу буюу бетон, тоосгон өрөг гэх мэт байвал 5 см-ээс урт хэрвээ үндсэн ханын хийц нь сүвэрхэг дүүргэгч бол 10 см хүртэл урттай байна. Дулаалгын хавтанд хадаасыг хадаас хоорондын хэмжээ 40 см дулаалгын захаасаа 10 см-ийн зайд бэхэлвэл зохино. Жишээ болгон 3 төрлийн хийцтэй хананд хадаасны нүхний хэмжээ, бэхлэгч хадаасны /дюбель/ үндсэн хананд суух хэмжээ, мөн хананы зах болон дундын бүсэд хадаасыг хэрхэн байрлуулахыг доорх зургуудад үзүүлэв.



Зураг 17. Тоосгон болон бетон хананд хадаас бэхлэх гүн, хадаасны хэмжээ




Зураг 18. Хана нь бетон болон тоосгон өрөгтэй үед: 1м2 дулаалгын хавтанд байх хадаасны хэмжээ:Захын бүс 6 ш, дунд бүс 5 ш


Суурийн дулаалга:
Суурь нь газрын гадаргаас дээш учир ил гарсан хэсгийг дулаалах нь тохиромжтой. Суурийн дулаалгыг XPS дулаалгын хавтан ашиглаж хийх ба тус материал нь ус чийг тусгаарлах, мөн механик үйлчлэлд тэсвэртэй байдаг.
Цонх солих:
Цонхны угсралтыг гадна ханын дулаалга хийгдэхээс өмнө хийж гүйцэтгэнэ. Цонхны гадна хүрээг ханын гадна ирмэгтэй паралел түвшинд барьж суулгах ба дулаалгын хавтангаар цонхны хүрээг 1,5-2 см дарж хийнэ. Цонхны хүрээ ба хана хоёрын хооронд 1,5-2 см зайтай байх ба түүнийг шахдаг хөөсөөр дүүргэнэ.


Хөдөлмөр хамгаалал

Дулаалгын ажлыг дараах нөхцөлд гүйцэтгэхийг хориглодог.Үүнд:
§ \\ Дээврийн хамгаалах үегүй буюу барилгын нүүр тал ба шатыг хур тунадаснаас хамгаалах хаалт хийгээгүй тохиолдолд;
§  Хоногийн дундаж температур нэмэх 5°С-аас доош, эсвэл нэмэх 27°С-аас дээш хүрч дулаалга дээр нарны гэрэл шууд тусч байх үед;
§  Бороо орж байхад болон борооны дараа дээврийн гадаргуу чийгтэй байхад;
§  Салхины хурд 10м/сек-ээс дээш байх үед;
Дулаалгын ажлын явцад дараах зүйлсийг хориглодог. Үүнд:
·         Хана дулаалах үед дүүжин шат ашиглах;
·         Дулаалгын хавтанг хананд бэхэлсний дараагаар арматурчлалын үеийг хийлгүйгээр удаан хугацаагаар угсралтын ажлыг зогсоох;
·         Хөөсөн полистрол хавтангийн гадаргууд хамгаалалтын үе хийгээгүй үед гагнуурын ажил гүйцэтгэх;


Полистрол хавтан дулаалга


.1
Ерөнхий
Барилгын суурь, хана, дээвэрт зориулсан дулаалгын материалд тавих үзүүлэлтүүдийг энд тодорхойлох болно.
.2
Загвар, материал, бүтээгдэхүүн
Хавтан дулаалга нь полисторол байх ба MNS EN13163:2011 стандарт болон дараах үзүүлэлтүүдийг хангасан байна:
Нягт
Шахалтын бат бэх Дулаан дамжуулалт Ус шингээлт, (24 цаг) Зузаан-хананд Хэмжээ, WxL
Бусад
Kg/m3 MPa W/(m*K)
%
mm mm
20 (багадаа)
0.08 (багадаа)
0.05 (ихдээ)
2.5 (ихдээ) 150 900x1800
Галд ноцдоггүй
.3
Гүйцэтгэл
·         Байшингийн доод хэсгийн/substrate/ материал хуурай болсны дараа дулаалгын материалыг суурилуулах.
·         Дулаан алдагдлын сэргийлэлтийг тогтмол байхаар материалыг суурилуулах.
·         Дулаалгын материалыг хаалга, цонх, материалын хооронд завсаргүй байлгана.
·         Уулзвар заагийг нарийн зориулалтын цавуу ашиглан наана.
·         Суурилуултыг үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ.
·         Дулаалгын материалыг хар тос болон тосноос хол байлгах, мөн эдгээр тос болон хар тосыг цавууны зориулалтаар ашиглахгүй
байх
.4
Бүтээгдэхүүний тээвэрлэлт болон савлагаа
Савлагаа нь бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад чииг, гэрэл, гадны нөлөөллөөс хамгаалахаар савлагдсан байна. Нэг ачаа нь 30кг хүртэл жинтэй 2 хүн өргөхөд боломжтой байна.
.5
Чанарын хяналт шалгалт
Суурилуулалтын өмнө бүтээгдэхүүний чанартай холбоотой гэрчилгээ баримтыг хяналтын инженерт өгнө.
1-р хэсгээс Стандарт болон туршилттай холбоотой мэдээллийг харна уу
6. Бусад
Хөөсөнцөр хавтан:

Хөөсөнцөр хавтангийн нягтыг үйлдвэрлэлийн шатанд нь маш олон янзаар хийж болдог бөгөөд нягт бага байх тусам жин нь хөнгөн, хөөсөн бөмбөлөг хоорондын барьцалдалт муу, амархан шатдаг, механик үйлдчлэлд тэсвэр муутай болдог. Энэ нь утгаараа амархан элэгдэж муудна гэсэн үг. Тиймээс барилгад хэрэглэгдэх хөөсөнцөр хавтангийн жин 20кг/м3 -ээс их нягттай байх ёстой. Шал, хавтгай дээврийн хучилтанд бетон зуурмаг хооронд хийгдэх хөөсөнцөрийн нягтыг 25кг/м3 ээс их байхаар сонгоно. Хөөсөнцөрийн нягтыг газар дээр нь хялбар байдлаар тодорхойлох боломжтой. Тухайлбал 10х10х10 см хэмжээтэй шоо хөөсөнцөрийн жин 20гр –аас дээш байвал шаардлага хангаж байна гэж үзнэ.



                                                                                                    Эрдэс хөвөн

.1
Оршил
Барилгын хана, адрыг дулаалах зориулалт бүхий эрдэс
хөвөн дулаалгын материалд тавигдах техник шаардлагуудыг энэхүү хэсэгт оруулав.
.2
Загвар, материал, бүтээгдэхүүн
Дулаалгын энэ төрлийн материал нь MNS EN 13162:2011
стандартыг хангахын зэрэгцээгээр дараах шаардлагыг хангасан байвал зохино:
Нягт
Шахалтын бат бэх Дулаан дамжуулалт Ус шингээлт, (24 цаг) Зузаан хананд/адарт Хэмжээ
Бусад
кг/м3 MPa
Вт(м*K)
%
мм WxL
75 (хамгийн багадаа)
0.08 (хамгийн багадаа)
0.044(хамгийн ихдээ) 150/200
600x1000/1300
Шатдаггүй
.3
Гүйцэтгэл
·         Дулаалгын материалыг хуурай гадаргуу дээр байрлуулна.
·         Дулаан алдагдлыг багасгах зорилгоор дунд нь завсар оруулахгүйгээр дулаалгын материалаараа байшинг бүрнэ.
·         Баглаа, савнаас нь гаргасны дараагаар материалыг хэвийн хэмжээндээ хүртэл нь түр байлгана.
·         Нойтон, чийгтэй тохиодолд дулаалгын материалыг байрлуулахгүй.
·         Чийгшил өндөртэй тохиолдолд дулаалгаа тавихын өмнө уур нэвтрэхгүй материал байрлуулж хамгаална.
·         Хаалга болон цонхны эргэн тойронд дулаалгын материалаа зулж тааруулна.
·         Босоо гадаргуу дээр байрлуулах тохиодолд материалыг доод хэсгээс нь эхлэн дэлгэж зулна.
·         Босоо болон төвгөр гадаргуутай тохиолдолд дулаалгын материалаа хөвөөлж хадна.
·         Үйлдвэрлэгчийн заавар, зөвлөгөөний дагуу дулаална.
·         Дулаалгын материалыг наахдаа хар лаак эсвэл тосон бүтээгдэхүүн ашиглахыг хориглох ба эдгээр бүтээгдэхүүнд   дулаалгын   материалыг  ойртуулж
болохгүй.
.4
Сав баглаа боодол, тээвэрлэлт
Чийг, нарны гэрлээс хамгаалсан, тээвэрлэлт болон хүргэлтийн явцад ямарваа гэмтэл учруулахгүй байхуйц сав баглаа, боодолтой байна. Нэг баглаа боодолд оногдох жин
нь хамгийн ихдээ 20 кг байх ба 2 хүн өргөж явахад хүндрэл үүсэхгүй байх шаардлагатай.
.5
Техник        үзүүлэлтийг       хангасан       тухайг       илтгэх
үйлдвэрлэгчийн сертификаттай байна.


1.      Чулуун хөвөн хавтан

.1
Оршил
Шалгуур хангасан өрхийн байшингийн хана болон адрыг дулаалахад шаардлагатай эрдэс хөвөн материал – чулуун
хөвөн хавтанд тавигдах шаардлагыг энэхүү хэсэгт оруулав.
.2
Загвар, материал, бүтээгдэхүүн
Дулаалгын энэхүү материал нь MNS EN 13162:2011
стандартад нийцсэн байхын зэрэгцээгээр дараах шаардлагыг хангасан байвал зохино:
Нягт
Шахалтын бат бэх Дулаан дамжуулалт Ус шингээлт, (24 цаг) Зузаан

Хэмжээ Бусад
кг/м3 MPa
Вт/(м*K)
%
мм

мм
60-80 (хамгийн багадаа)
0.08 (хамгийн багадаа) 0.036-0.038
1 (хамгийн ихдээ) Хананд-150 мм Адарт -200мм 600x1000
Шатдаггүй байх
.3
Гүйцэтгэл
Дулаалгын материалыг хуурай гадаргуу дээр байрлуулна. Дулаан                алдагдлыг    багасгах    зорилгоор    дунд    нь    завсар оруулахгүйгээр дулаалгын материалаараа байшинг бүрнэ.
Хаалга болон цонхны эргэн тойронд дулаалгын материалаа нягт зулж тааруулна.
Уулзвар, амуудыг хооронд наана.
Үйлдвэрлэгчийн заавар, зөвлөгөөний дагуу дулаална. Дулаалгын                       материалыг    наахдаа    хар    лаак    эсвэл    тосон
бүтээгдэхүүн ашиглахыг хориглох ба эдгээр бүтээгдэхүүнд дулаалгын материалыг ойртуулж болохгүй.
.4
Сав баглаа боодол, тээвэрлэлт
Чийг, нарны гэрлээс хамгаалсан, тээвэрлэлт, хүргэлтийн явцад ямарваа гэмтэл учруулахгүй байхуйц сав баглаа,
боодолтой байна. Нэг баглаа боодолд оногдох жин нь хамгийн ихдээ 20 кг байх ба 2 хүн өргөж явахад хүндрэл үүсэхгүй байх шаардлагатай.
.5
Чанарын хяналт, шалгалт
Техник үзүүлэлтийг хангасан болохыг илтгэх үйлдвэрлэгчийн сертификаттай байна.
Бүлэг 1-т өгүүлсэн Стандарт ба туршилтын шаардлага хэсгийг үзнэ үү.

2.      Хонины ноос

.1
Оршил
Шалгуур хангасан өрхийн байшингийн хана болон адрыг дулаалахад шаардлагатай эрдэс хөвөн төрлийн материал – хонины ноосонд тавигдах шаардлагыг энэхүү хэсэгт
оруулав.
.2
Загвар, материал, бүтээгдэхүүн
Хонины ноосон материал нь MNS 6470:2014 стандартад
нийцсэн байхын хангахын зэрэгцээгээр дараах шаардлагыг хангасан байвал зохино:
Нягт
Шахалтын бат бэх Дулаан дамжуулалт Ус шингээлт, (24 цаг) Зузаан /хананд/ Зузаан /адарт/ Хэмжээ
Бусад
кг/м3 MPa
Вт/(м*K)
%
Мм мм WxL
100 (хамгийн багадаа)
0.08 (хамгийн багадаа) 0.04
35 (хамгийн ихдээ)
150
200
600x1000/5000
Галд тэсвэртэй байх
.3
Гүйцэтгэл
Дулаалгын материалыг хуурай гадаргуу дээр байрлуулна. Дулаан алдагдлыг багасгах зорилгоор дунд нь завсар оруулахгүйгээр дулаалгын материалаараа байшинг бүрнэ.
Баглаа, савнаас нь гаргасны дараагаар материалыг хэвийн хэмжээндээ хүртэл нь түр байлгана.
Нойтон,     чийгтэй    тохиодолд     дулаалгын     материалыг байрлуулахгүй.
Чийгшил өндөртэй тохиолдолд дулаалгаа тавихын өмнө уур, ус нэвтрүүлэхгүй материал тавьж хамгаална.
Хаалга болон цонхны эргэн тойронд дулаалгын материалаа зулж тааруулна.
Босоо гадаргуу дээр байрлуулах тохиодолд материалыг доод хэсгээс нь эхлэн дэлгэж зулна.
Босоо болон төвгөр гадаргуутай тохиолдолд дулаалгын материалаа хөвөөлж хадна.
Үйлдвэрлэгчийн заавар, зөвлөгөөний дагуу дулаална. Дулаалгын материалыг наахдаа хар лаак эсвэл тосон бүтээгдэхүүн ашиглахыг хориглох ба эдгээр бүтээгдэхүүнд дулаалгын материалыг ойртуулж болохгүй.
.4
Сав баглаа боодол, тээвэрлэлт
Чийг, нарны гэрлээс хамгаалсан, тээвэрлэлт болон хүргэлтийн явцад ямарваа гэмтэл учруулахгүй байхуйц сав баглаа, боодолтой байна. Нэг баглаа боодолд оногдох жин
нь хамгийн ихдээ 20 кг байх ба 2 хүн өргөж явахад хүндрэл үүсэхгүй байх шаардлагатай.
.5
Чанарын хяналт, шалгалт
Техник үзүүлэлтийг хангасан тухайг илтгэх үйлдвэрлэгчийн сертификаттай байна.
Бүлэг 1-т өгүүлсэн Стандарт ба туршилтын шаардлага хэсгийг үзнэ үү.

Олон нийтийн барилгад дулаан тусгаарлалтын ажил хийхэд тавигдах техникийн шаардлагуудын тайлбар
1.   Цонх солих


Зураг 1. Суулгалтын профиль ба түүний гадна борооны хаялга болон дотор хуванцар камертай (агаарын хөндий үе) хуванцар тавцанг суурилуулсан байдал


Зураг 2. Цонхны гурвалсан дулаалгын систем. А. Уур нэвтрүүлэлттэй дулаалга (Жишээ нь ПСУЛ), Суулгалтын хөөс буюу амалгааны дулаалга (Жишээ нь PU), Уур тусгаарлах тууз (Дотор талаас гадагш уур нэвчихгүй байх үүрэгтэй)



Зураг 3. Цонхны жааз болон шилэн багцийн шаардлага.
·         Гурван давхар шилтэй байх,
·         Шил хоорондын зай 9 мм буюу түүнээс их байх
·         Жаазны өргөн 75 мм ээс их байх
·         Жаазны камер буюу тасалгааны тоо 5 –аас дээш байх





Зураг 4. Гадна ханын дулаалгын хэсэглэл. Гадна хана болон суурийн дулаалга тэдгээрийн уулзвар. 







 Зураг 5. Хулдаасан шалын дулаалгатай бүтэц

No comments:

Post a Comment