Friday, October 11, 2019

ДУЛААЛГЫН АЖЛЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Хана дулаалах:


Ханын дулаалгыг хөвөн төрлийн ба полистролын төрлийн дулаалга ашиглан дулаалах. Зузаан нь хамгийн багадаа 15 см байхаар дулаалах. Ийм зузаантай байж “Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09”-ийн шаардлага хангаж байна.
Хананд дулаалгын материалыг наахдаа нэмэх тэмдгээр угсрах нь буруу технологи бөгөөд шулуун хэсгээр дулааны урсгал чөлөөтэй нэвтрэх учраас Т хэлбэрээр нааж дулааны урсгалыг багасгаж байх хэрэгтэй.

Sunday, December 10, 2017

Гамшгийн үед түр цугларах талбай

НИТХурлаар Улаанбаатар хотын нийт 31 байршилд гамшгийн үед иргэдийн түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршлыг баталжээ. Эдгээр нь гамшгийн үед яаралтай арга хэмжээ авах, тусламжийн үйлчилгээ цаг алдалгүй хүргэх, нүүлгэн шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулахад иргэдийн нэн түрүүнд мэдэж байх ёстой мэдээлэл юм.

Wednesday, September 20, 2017

Нивеллер, теодилит ашиглаж зайг тодорхойлж сураарай! (0,327 дээд түвшин-0,242 доод түвшин)*100 тогтмол=8,5 М. Харах өнцөг 90 градус байх



Tuesday, September 12, 2017

Монгол инженер дахин мэндчилж байна.

Барилгын ажлыг гүйцэтгэхэд инженерийн геодизийн ажил хамгийн чухал. Иймээс та бүхэндээ дахин мэндчилж байгаа энэ өдөрт геодизийн ажлын талаар товчхон мэдээлэл оруулж байгааг хүлээн авна уу.

Эх сурвалж: Барилга хөгжил сэтгүүл


Wednesday, March 19, 2014

УНШИГЧИДДАА ХАЯГЛАХ НЬ

Юуны өмнө энэхүү блогоор минь зочилж, и мэйлээр санал сэтгэгдэлээ ирүүлдэг та бүхэнд баярлалаа. Энэхүү блог маань цэвэр хобби шинжтэй болох тул би өөрийн заваар энэхүү блогийг хөтөлдөг юм. Тийм учир та бүхний хүсэн хүлээсэнчлэн хурдан хурдан шинэчлэгдэх боломжгүй байгааг өршөөнө үү.

Нөгөөтэйгүүр та бүхэн санал хүсэлтээ и мэйлээр биш шууд сэтгэгдэл хэлбэрээр энд үлдээж байвал цаг хугацаа алдахгүй мөн бичигч миний бие ч байнга и мэйлээ шалгаад байх боломжгүйгээс хариуг удаан өгөх асуудал гарч байгааг энд дурьдах нь зүйтэй байх.

Monday, March 10, 2014

Барилгын төсөв хийхэд шаардлагатай тарифууд

Барилгын төсөв хийхэд шаардлагатай цалингийн жишиг тариф, машин механизмын тариф, тээврийн тарифуудыг орууллаа. Их бүдэгхэн гарсан ч уншигдаж болж байгаа тул аль болох томоор хэвлэж авахыг зөвлөе.

Sunday, March 9, 2014

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.

Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм.  Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна. 

Wednesday, March 5, 2014

Хөөсөнцөр хавтангийн тухай хэдэн үг.