Thursday, February 27, 2020

ЗӨВЛӨМЖ-3

Зөвлөмж-3
Амины орон сууцны барилгыг манай ихэнх захиалагчид өөрсдөө барьж биеэ зовоож байхаар гээд шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр барилгын компаниудаар бариулахыг илүүд үзэх болж. Барилгын компаниуд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн, үнэ нь ч боломжийн, сонголт ч их болсон байна. Гэхдээ та дараах зүйлсүүдийг гэрээ хийхдээ анхааралдаа аваарай.


ЗӨВЛӨМЖ-2

Зөвлөмж-2
Амины сууц төлөвлөхдөө дараах зөвлөмжийг анхаарчихад гэмгүй.
1. Хэт олон догол, өнцөг, булантай барихаас зайлсхийх. Энэ нь угсралтын явцад хүндрэлтэй байхаас гадна ашиглалтын явцад цан цохих, дулаан алдах өндөр магадлалтай болдог.
2. Хэт их цонх төлөвлөх нь дотор өрөөний интерьерт нөлөөлж ашиглалтгүй хэт их орон зай үүсгэдэг. Үүнээс болж тавилгын орон зай, эд зүйлс тогтоох цул хана үгүй болж эдгээрийн нөхөөс орон зайг бусад шаардлаггүй өрөө рүү төлөвлөхөөс аргагүй хүндрэл үүсгэнэ.
3. Нэг айлын орон сууцанд гал тогоо, зочны өрөө, 00-ний өрөө, техникийн өрөөнөөс гадна шаардлагатай бол 2-оос багагүй унтлагын өрөө төлөвлөх ба ам бүлийн тоо, гишүүдийн тусдаа өрөө хэрэглэх ирээдүй нь нөхцөл зэргийг харгалзах. Шаардлагггүй хэт их өрөө, 2 болон 3 давхар төлөвлөх зэрэг нь ашиглалтын зардалыг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна, ашиглалтгүй орон зай хүний тав тухыг алдагдуулдаг.
4. Нар ургахаас шингэх зүг рүү орц болон зочны өрөөгөө харуулж төлөвлөх нь өдөр байгалийн гэрэлтүүлгээр байшинг гэрэлтүүлэх, халаах давхар ач холбогдолтой ба салхины (УБ-т голцуу баруун хойноос) чиглэлд байгаа хананд аль болох бага цонх гаргах. Хаалга гаргахгүй байвал зохино.
5. Өөд өөдөөсөө шууд харсан өрөө, цонх төлөвлөхөөс зайлсхийх. Энэ нь байшингийн дотоод орчинд сөрөг нөлөөтэй.
6. Гаднаас орж ирэх орцтой гал тогоог хэт ойр төлөвлөх нь цан уур үүсэх гол нөхцөл болохоос гадна, гадна хүйтэн агаарын хүчтэй урсгал гал тогоон дахь үнэрийг бүх өрөөнд байнга тархааж байшингийн дотоод орчинд сөргөөр нөлөөлөх болно.
7. 00-ийн өрөөнүүдийг харалдаа төлөвлөх нь агааржуулалтын зөв систем төлөвлөхөд дөхөм болохоос гадна бусад сантехникйин шугам өөр зориулалтай өрөөн дээгүүр болон доогуур явах түүнээс шалтгаалсан ашиглалтын хүндрэлүүд гарахаас сэргийлнэ.
8. Байшинг аль болох 4х6, 6х8, 8х10, 10,12 гэх мэт тэгш харьцаатай хийж өрөөний төлөвлөлтийг оновчтой багтаах нь байшинг төлөвлөлтөөс шалтгаалсан дулаан алдагдалд орохгүй байх, сууринд нүсэр хөрөнгө зарахгүй байх, барилгын стандарт материалууд зохистой угсрагдах гэх мэт олон давуу талуудтай.
9. Гражын дээр орон сууц төлөвлөх бол агааржуулалт тусдаа байх ба агааржуулалтын хоолой болон гражын орох гарах гарц нь хэзээ ч сууцны орц, хаалга, цонхтай харалдаа төлөвлөгдөхгүй болохыг анхаарна уу.
10. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар бол барилгын хийц бүтээцийн талаар барилгын инженерээс, төлөвлөлтийн талаар архитектороос, сантехникийн чиглэлээр бол халаалт салхивч болон цэвэр усан хангамж, ариутгах татуургын инженерээс, цахилгааны асуудал цахилгааны инженерээс, камержуулалт холбоо дохиолол, автоматжуулалтыг холбоо дохиоллын инженерээс гэх мэт төрөлжсөн байдлаар нь хандах нь илүү үр дүнтэй байх болно.
11... Хэрэв таньд бас энэ талаарх санал зөвлөмж байвал нэмээрэй...

Комментоор: Цэвэр бохир усны худаг хооронд 50м ээс дээш зайтай. Худагууд нь борооны ус шар усны үeрийн замаас өндөр, грашийн хаалганы босго нь авто замаас 20 см орчим өндөр байна. Цахилгааны тэжээлийн утас шитний байрлал газардуулга гээл мэргэжил туршлага шаардах олон асуудал байгаа. Энэ бүгдийг барьчихаад шийднэ гэвэл гурав дахин их зардал орно. Зураг төлөвлөлт сайтай байх хэрэгтэй. Туршлагатай инжнэрээр зуруул. Зурагандаа шүүмж хийлгэ. Өөрөө туршлага судал.долоо хэмж нэг огтол.



ЗӨВЛӨМЖ-1

ЗӨВЛӨМЖ-1

Жижиг хэмжээний амины орон сууцны барилгын суурийг төлөвлөхдөө дараах ажлуудыг "багадаа" гүйцэтгэвэл зохино.
Инженер геологийн дүгнэлт хийлгэх. Энгийн амины сууцанд зориулагдсан хөрсний үндсэн бүтэц, холбогдох зураг төсөл гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллүүдийг зөвхөн гаргаж өгөх байдлаар гүйцэтгүүлэхэд хугацаа бага орохоос гадна үнийн хувьд боломжийн байх болно.
План зургийн дагуу суурийн ажлын зураг боловсруулагдсан байх. Үүнийг барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх эрх бүхий ямар ч байгууллага гүйцэтгэх боломжтой. Мөн л зөвхөн суурийн ажлын зургийг гүйцэтгүүлэх нөхцөлөөр гүйцэтгүүлэх боломжтой.
Дээрх хоёр ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь өөрийн хөрөнгөөр амины орон сууцаа барьж байгуулсан иргэдэд тулгардаг суурийн буруу болон нүсэр төлөвлөлтийн улмаас хөрөнгө мөнгөөр ихээхэн хохирдог байдлаас сэргийлэх юм. Мөн хөрсний устай болон намаг, цэвдэгтэй нөхцөлд эсвэл гүн суурь төлөвлөх шаардлагатай үед эдийн засгийн хамгийн хэмнэлттэй хувилбар нь байх боломжтой.
Эдгээр ажлыг гүйцэтгүүлэхдээ та "Барилгын зөвлөх үйлчилгээ"-г авсанаар гарч буй үр дүнд эргэлзэх шаардлаггүйгээс гадна таны байшин дахь хөрөнгө оруулалтыг "дахин" хэмнэх боломжтой.
Амьдрал дээр суурийн буруу төлөвлөлтөөс шалтгаалсан амины орон сууцны эвдрэл гэмтэл, согог нь нийт шалтгааны 50-аас дээш хувийг эзэлж байна.