Tuesday, April 1, 2014
Wednesday, March 19, 2014
УНШИГЧИДДАА ХАЯГЛАХ НЬ
Юуны өмнө энэхүү блогоор минь зочилж, и мэйлээр санал сэтгэгдэлээ ирүүлдэг та бүхэнд баярлалаа. Энэхүү блог маань цэвэр хобби шинжтэй болох тул би өөрийн заваар энэхүү блогийг хөтөлдөг юм. Тийм учир та бүхний хүсэн хүлээсэнчлэн хурдан хурдан шинэчлэгдэх боломжгүй байгааг өршөөнө үү.
Нөгөөтэйгүүр та бүхэн санал хүсэлтээ и мэйлээр биш шууд сэтгэгдэл хэлбэрээр энд үлдээж байвал цаг хугацаа алдахгүй мөн бичигч миний бие ч байнга и мэйлээ шалгаад байх боломжгүйгээс хариуг удаан өгөх асуудал гарч байгааг энд дурьдах нь зүйтэй байх.

Monday, March 10, 2014
Барилгын төсөв хийхэд шаардлагатай тарифууд
Барилгын төсөв хийхэд шаардлагатай цалингийн жишиг тариф, машин механизмын тариф, тээврийн тарифуудыг орууллаа. Их бүдэгхэн гарсан ч уншигдаж болж байгаа тул аль болох томоор хэвлэж авахыг зөвлөе.
Sunday, March 9, 2014
Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?
Газар хөдлөлийн хүчийг яаж үнэлдэг вэ?
Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.
Магнитуд нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм. Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь газар хөдлөлтөөс үүссэн сейсмик долгионы далайцыг аравтын зэрэгт шилжүүлсэн ангилал юм. Энэхүү хэмжигдэхүүнийг нь одоогоор дэлхийн ихэнх улс оронд албан ёсоор хэрэглэж байна.

Wednesday, March 5, 2014
Хөөсөнцөр хавтангийн тухай хэдэн үг.
Барилгын дулаалга гэдэг нь ерөөсөө л барилгын дотор талд барих норматив температурын утгыг барилгын гадна хаших бүтээцээр алдагдалгүй, тогтмол барих тухай ойлголт юм.
Барилгын гадна хана ямар ч байж болно гэхдээ энэ удаад та бүхэнд сүүлийн үед хэрэглээ нь асар хурдаар унаж байгаа барилгын гадна дулаалгад хэрэглэж буй хөөсөнцөр хавтангийн тухай зөв ойлголтыг өгөхийг зорьё.
Subscribe to:
Posts (Atom)